“Хүүхдэд тохиолдох томуу, томуу төст өвчний эмнэлзүйн заавар”-ыг танилцуулах, сургалт зохион байгуулагдлаа
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Эрүүл мэдийн яамны дэргэдэх Хүүхэд судлалын салбар зөвлөлийн гишүүд Р.Батсолонго /АУ-ны магистр, Клиникийн Профессор, Хүүхдийн зөвлөх эмч, ЭМЯ-ны дэргэдэх Хүүхэд судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн, ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч/, Х.Наранчимэг /АУ-ны магистр, Хүүхдийн эмчийн ахлах зэрэгтэй, Хүүхдийн дотоод шүүрлийн эмч, ЭХЭМҮТ-ийн ЭМТҮЧАБА-ны чанарын менежер/ нар 2023 оны 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл, түүн дотроо нярайн эндэгдэлд дүгнэлт хийх, хүүхэд нярайн яаралтай тусламжийн бэлэн байдалд үнэлгээ өгч, дэмжлэгт хяналт хийж зөвлөмж боловсруулан, байгууллагын чадавхийг бэхжүүлэх зорилгоор “Хүүхдэд тохиолдох томуу, томуу төст өвчний эмнэлзүйн заавар”-ыг танилцуулан, ажлын байрны сургалт зохион байгуулах зэрэг ажлыг Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгт 2024 оны 5 сарын 30-31 өдрүүдэд зохион байгууллаа.
Дараах чиглэлээр ажилласан байна.
- Хүүхэд нярайд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бодит байдлыг хянаж, газар дээр нь дэмжлэг үзүүлэн ажиллах, яаралтай тусламжийн бэлэн байдлыг хяналтын хуудсаар үнэлсэн
- Байгууллагын чадавхийг бэхжүүлэх зүрилгоор 2023 оны 0-5 насны эндэгдлийн материалд дүн шинжилгээ хийж, хүүхэд нярайн өвчлөл эндэгдлийн магадлангийн хурлыг зохион байгуулсан:
дэмжлэгт хяналтын хэлэлцүүлэгт:
- Хүүхдийн тусламж үйлчилгээтэй холбоотой сайн туршлага, өнөөгийн тулгамдаж буй асуудлууд: У..Ариун-Эрдэнэ /Нэгдсэн эмнэлгийн дарга/
- Хүүхдийн өвчлөлийн бүртгэлд хийсэн дүгнэлт: /2021, 2022, 2023 он/ Г.Анхбаяр /Хүүхдийн мэргэжилтэн/
- Хүүхдийн эндэгдлийн статистик үзүүлэлтэд хийсэн дүгнэлт: /2021, 2022, 2023 он/ М.Өлзийжаргал /Чанарын албаны дарга/
- Эндсэн тохиолдлуудад эмчлэгч эмчийн гаргасан өөрийн дүгнэлт: С.Уранбилэг /Хүүхдийн эмч/, Н.Алтантуяа /Хүүхдийн эмч/ н
- 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл, нярайн эндэгдэлд дүгнэлт хийх, хүүхэд нярайн яаралтай тусламжийн бэлэн байдалд үнэлгээ хийсэн тухай: Р.Батсолонго АУ-ны магистр, Клиникийн Профессор, Хүүхдийн зөвлөх эмч, ЭМЯ-ны дэргэдэх Хүүхэд судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн, ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Х.Наранчимэг АУ-ны магистр, Хүүхдийн эмчийн ахлах зэрэгтэй, Хүүхдийн дотоод шүүрлийн эмч, ЭХЭМҮТ-ийн ЭМТҮЧАБА-ны чанарын менежер
- “Хүүхдэд тохиолдох томуу, томуу төст өвчний эмнэлзүйн заавар”-ыг танилцуулан, ажлын байрны сургалт зохион байгуулах.