УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙСЭН ТУХАЙ
ХХААХҮЯ -наас ирүүлсэн 08-00-01 тоот удирдамжаар хүүхдийн баяр болж байгаатай холбоотойгоор ЭМГ, Мал эмнэлгийн газрын улсын байцаагчид Сумдын Засаг даргын тамгын газрын мэргэжилтэнтэй хамтран худалдаа үйлчилгээний 45 газрыг хамруулан хүүхдийн бэлэг болон хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдийн чанар, аюулгүй байдалд урьдчилан сэргийлэх хяналтыг гүйцэтгэв. Хяналтын явцад хаяг шошгын зөрчилтэй 2 нэрийн 45ш бүтээгдэхүүнийг буцаан татан авалт хийлгэж, хадгалалтын горим баримтлаагүйгээс чанар, аюулгүй байдал нь алдагдсан болон хугацаа хэтэрсэн 3 нэрийн 124ш, 6,3кг, 1022575 төгрөгийн түргэн гэмтэх бүтээгдэхүүнийг газар дээр нь устгав.
Шалгалтаар худалдаа үйлчилгээний 32 газарт худалдаалж байсан хэрэглэх хугацаа хэтэрсэн 12 нэр төрлийн 4 кг, 1838ш, 7248700 төгрөгийн бүтээгдэхүүнийг актаар хураан авч орон тооны бус зөвлөлд шилжүүлэхээр шийдвэрлэв. Хяналт үргэлжилж байна.
Мөн ЭМЯ-ны Салбарын хяналтын газрын даргын баталсан 10-00/28 тоот “Тамхи, тамхин бүтээгдэхүүн худалдаалах, сурталчлахад тавигдах шаардлага, хэрэгжилтийг шалгах тухай” удирдамжаар тамхи худалдах зөвшөөрөлтэй 30 ААНБ, иргэдийг хамруулав. Шалгалтаар хугацаа хэтэрсэн 4 нэр төрлийн 318ш 1006700 төгрөгийн тамхийг актаар хураан авч, орон тооны бус зөвлөлд шилжүүлж шийдвэрлээд байна. Мөн тамхи худалдах зөвшөөрөлгүй газарт худалдаалж байсан 1 нэрийн 29ш тамхийг хураан авч улсын орлого болгож шийдвэрлүүлэхээр зөвлөлд албан тоотоор шилжүүлэв.
Шалгалтад хамрагдсан газруудад хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, хадгалалт хугацаанд дотоод хяналтыг тогтмол хэрэгжүүлж ажиллах талаар үүрэг чиглэл өгч ажиллаж байна.
Иргэд та бүхэн хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа хугацааг нь шалгаж худалдан авч байхыг Зөвлөж байна.
ЭМГ-ЫН САЛБАРЫН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС