“ГАМШГИЙН ҮЕИЙН НЯЛХ БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ХООЛ ТЭЖЭЭЛИЙН ДЭМЖЛЭГ” 3 ӨДРИЙН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“ГАМШГИЙН ҮЕИЙН НЯЛХ БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ХООЛ ТЭЖЭЭЛИЙН ДЭМЖЛЭГ” 3 ӨДРИЙН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЭМЯ, НЭМҮТ, НҮБ хүүхдийн сангаас зохион байгуулсан “ГАМШГИЙН ҮЕИЙН НЯЛХ БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ХООЛ ТЭЖЭЭЛИЙН ДЭМЖЛЭГ” 3 өдрийн  сургагч багш бэлтгэх сургалтад НЭМТ дарга, Эх хүүхэд нөхөн үржихүйн эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн, Хүнсний аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан мэргэжилтэн нар хамрагдсан.

Сургагч багш нар орон нутгийн хэмжээнд Зудын үед нялх бага насны хүүхэд, хөхүүл, жирэмсэн эмэгтэйд үзүүлэх хоол тэжээлийн тусламж үйлчилгээ үзүүлэх сэдвийн хүрээнд 3 өдрийн сургалтыг ЭМГ, Шивээговь СЭМТ, Баянтал СЭМТ, Энхтусдэм ӨЭМТ-ийн төвийн 15 эмч эмнэлгийн мэргэжилтнийг хамруулсан.

Тус сургалтын зорилго нь: Гамшиг, онцгой байдал болон зудын үед хоол тэжээлийн дуталд нялх бага насны хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүд, хөхүүл хүүхэдтэй эхчүүд өртөх магадлал өндөр байдаг. Зудын нөхцөл байдалд НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүү, техникийн дэмжлэгтэйгээр Говьсүмбэр аймгийн 400-аас доош малтай малчин өрхийн 5 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй эхийг бичил тэжээлийн дутлаас сэргийлэх зорилгоор олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл (ОНБТБ), Д аминдэмээр хангах, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, үр дүнд хяналт тавих зорилготой.