ГОВЬСҮМБЭР АЙМАГТ СҮРЬЕЭ ӨВЧНИЙ ЭРТ ИЛРҮҮЛЭЛТ, СУРТАЛЧИЛГАА, СҮРЬЕЭГЭЭР ӨВЧЛӨХ ЭРСДЭЛ БҮЛГИЙН ХҮН АМЫН ДУНД УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Эрүүл мэндийн яамны дэмжих сангийн дэмжлэгтэйгээр 2022.10.17-11.01-ний хооронд хүн амд сүрьеэ өвчний талаар мэдээлэл, сурталчилгаа хийх, сүрьеэгийн тохиолдлын хавьтал болон сүрьеэд өртөх эрсдэл бүхий иргэдийг үзлэг шинжилгээнд хамруулахаар Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны А/71 дүгээр “Сүрьеэ өвчний эрт илрүүлэлт, сургалт, сурталчилгаа зохион байгуулах тухай” тушаалын дагуу үйл ажиллагаа зохион байгуулагдаж 500 гаруй хүн үзлэг, шинжилгээнд хамрагдан сүрьеэ өвчний 2 шинэ тохиолдлыг эрт илрүүлэн эмчилгээнд хамруулж, халдварын тархалтыг бууруулахад үр нөлөө үзүүлсэн байна.