Хүүхдийн байгууллагад төлөвлөгөөт шалгалт хийлээ
2023 оны төлөвлөгөөт шалгалтын хүрээнд аймгийн Эрүүл мэндийн газрын Салбарын хяналтын хэлтсээс Ерөнхий боловсролын 5 сургууль, тэдгээрийн 3 дотуур байр, 7 хоолны газар, 5 цэцэрлэгт шалгалт хийв. Шалгалтаар нийт 97 зөрчил илрүүлж, зөрчлийн 12%-ийг газар дээр нь арилгуулж дутагдлыг арилгуулахаар 9 албан шаардлагыг холбогдох байгууллагуудад хүргүүлэв. Шалгалтын явцад сургуулийн орчинд 12 нэрийн 127ш 475000 төгрөгний үнэ бүхий хориглосон бүтээгдэхүүн / чихэр, транс тосны агууламжтай печень, байгалийн бус гаралтай ундаа, жүүс, контик, хавчуургатай бүтээгдэхүүн, хатаасан жимс, давсалсан самар/ худалдаж байсан зөрчлийг таслан зогсоосон.