ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БОЛЛОО

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН  ХУРАЛ БОЛЛОО

2022  оны 11 дүгээр сарын 08-ны өдөр аймгийн Засаг даргын орлогч даргаар ахлуулсан Эрүүл мэндийн салбар зөвлөл хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцлээ.

Хурлаар аймгийн Эрүүл мэндийн газрын 2022 онд хийсэн ажлын гүйцэтгэл, Нэгдсэн эмнэлгийн Дэмжих  төвийн үйл ажиллагаа, урьдчилан сэргийлэх үзлэгийн явц, хамрагдалт, Сүмбэр сумын 18-аас доош насны хүүхдийн эрт илрүүлгийн  үзлэгийн  явц, хамрагдалтын талаар холбогдох байгууллагын дарга нар мэдээлэл  хийж  зөвлөлийн гишүүдийн асуусан асуултад хариулж харилцан ярилцлаа.

Зөвлөлийн хурлаар дараах шийдвэрийг гарлаа. Үүнд: Хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах,   өвчлөлийг үе шаттай бууруулах, 18-аас дээш насны хүн амын эрт илрүүлгийн хамрагдалтын  хувийг  нэмэгдүүлэх авч хэрэгжүүлэх  арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж танилцуулахыг холбогдох байгууллагуудад хугацаатай үүрэг чиглэл  өглөө.