2023 ОНЫ 5 САРЫН 29-НИЙ ӨДРӨӨС ОРОН ДАЯАР УЛААНБУРХАН, УЛААНУУД ӨВЧНИЙ ЭСРЭГ НЭМЭЛТ ДАРХЛААЖУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ

2023 ОНЫ 5 САРЫН 29-НИЙ ӨДРӨӨС ОРОН ДАЯАР УЛААНБУРХАН, УЛААНУУД ӨВЧНИЙ ЭСРЭГ НЭМЭЛТ ДАРХЛААЖУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ
Улаанбурхан, улаанууд өвчний болзошгүй дэгдэлт, хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор улаанбурхан, улаануудын эсрэг хавсарсан вакцинаар 10 сартайгаас 8 настай хүүхдийг нэмэлт дархлаажуулалтад хамруулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Улаанбурхан, улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалт 2023 оны 5 дугаар сарын 29-өөс 6 дугаар сарын 10-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Та бүхэн 10 сартайгаас 8 настай хүүхдүүдээ өөрт ойр байрлах өрх, сумын эрүүл мэндийн төвд авч ирж вакциндаа идэвхтэй хамруулаарай.