“Пестицид дээр шинжилгээ хийх ёстой лаборатори маань 2016 оноос эвдэрч зогссон”
Хүчин мөхөстсөн Стандарт!!!
Дэлхий дээр Пестицид гэх бодис жимс, хүнсний ногоонд агуулагдаж байгаа хэмжээ, химийн найрлага зэргийг 200-аад үзүүлэлтээр лабораторид шинжилж улмаар хүнсэнд хэрэглэх эсэх дээр хяналт тавьдаг. Харин Монгол улсад энэ төрлийн лаборатори 2013 онд байгуулагдсан ч зөвхөн 14 үзүүлэлтээр л хэмжих чадалтай, тэгээд эвдрээд зогссон. Лабораторийг ахин сэргээх, чадавхыг олон улсын жишигт хүргэх төсвийн хүсэлт жил бүр өгдөг ч шийдэгддэггүй. Амин чухал Стандарт Хэмжил Зүйн салбараа үл тоосон дүр зураг 9 дэх жилдээ үргэлжилж байна.
Пестицид нь химийн найрлагаасаа хамаарч дотроо хэдэн зуун төрөл бий. Хэт замбараагүй хэрэглэвэл хүн болоод амьтны бие махбодод хуримтлагдаж, хордуулах, бамбай булчирхай болон бусад даавруудад өөрчлөлт оруулж, дархлалын системийг гэмтээн, хавдар, өмөн үү үүсгэх, хүний оюуны чадварыг сааруулах үйлчилгээтэйгээс гадна төрөлхийн эмгэг, гажиг, дутуу төрөлт, зулбалт, хүүхдийн бага жинтэй төрөлт зэрэгт аажимдаа нөлөөлдөг болохыг эрдэмтэд баталсан.
Стандарт Хэмжил Зүйн салбарт сорилт туршилтын лаборатори 2023.01.01-ээс хамаарах болсон.
Стандартаа хэрэгжүүлдэг улс болох цаг нь ирсэн.