зүрх судасны сэм засал ба телемедицин МОН/007” төслийн хүрээнд Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрх судасны төвийн зүрх судасны эмч нараар удирдуулан аймгийн Нэгдсэн эмнэлэг, өрх, сумын эмч нарыг чадавхжуулах сургалт зохион байгуулагдлаа

зүрх судасны сэм засал ба телемедицин МОН/007” төслийн хүрээнд Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрх судасны төвийн зүрх судасны эмч нараар удирдуулан аймгийн Нэгдсэн эмнэлэг, өрх, сумын эмч нарыг чадавхжуулах  сургалт зохион байгуулагдлаа

Монгол Улсын засгийн газар болон Люксембургийн Их Гүнт улсын Засгийн газар хоорондын гэрээгээр хэрэгжиж буй 5 дахь төсөл болох “Монгол улс дахь зүрх судлал, зүрх судасны сэм засал ба телемедицин МОН/007” төслийн хүрээнд Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрх судасны төвийн зүрх судасны эмч нараар удирдуулан аймгийн Нэгдсэн эмнэлэг, өрх, сумын эмч нарыг чадавхжуулах ажлын байрны 2 өдрийн сургалтыг  2024 оны 10 дугаар сарын 31-нээс 2024 оны 11 дүгээр сарын 03-ны хооронд зохион байгууллаа.

Тус сургалтыг УГТЭ-ийн зорх судасны тасгийн их эмч Б.Үнэнтөгөлдөр, Г.Сүх-Эрдэнэ нараар удирдуулан лавлагаа шатлалын болон анхан шатны эрүүл мэндийн байгууллагын 20 их эмчийг хамруулан өрх, сумдын эмч нарт Зүрх судасны үндэсний төвийн телемедицин программ МнКардио программын хэрэглээний сургалтыг зохион байгууллаа.

Мөн зүрх судлалын чиглэлээр төрөлжсөн мэргэшлээр суралцаж буй аймгийн Нэгдсэн эмнэлгийн их эмч Ц.Сайнзаяатай хамтарсан үзлэгийг 24 иргэнд хийж, дараагийн шатлалруу шилжих 3 иргэнийг шилжүүлсэн.

Хариуцсан мэргэжилтэн ЭТҮХ-ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Анхбаяр

Мэдээлэл авах дугаар 70543021