СҮРЬЕЭГИЙН ХӨТӨЛБӨРИЙН ОЛОН УЛСЫН ХАМТАРСАН ҮНЭЛГЭЭ ХИЙГДЛЭЭ

СҮРЬЕЭГИЙН ХӨТӨЛБӨРИЙН ОЛОН УЛСЫН ХАМТАРСАН ҮНЭЛГЭЭ ХИЙГДЛЭЭ

Манай аймагт 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр “Сүрьеэг  устгах” дэлхийн стратегийн зорилтод хүрэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслөөс  хамтран сүрьеэгийн хөтөлбөрийн олон улсын хамтарсан  үнэлгээг хийлээ. Үнэлгээнд Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг,  Шивээговь сумын эрүүл мэндийн төв хамрагдлаа.

Үнэлгээний багийн бүрэлдэхүүн:

Олон улсын зөвлөх баг: (ДЭМБ): Паул Нанн, Лиана Оганезова, Манами Янагава

Дотоодын баг: А.Өнөржаргал (ЭМЯ), Ч.Алтантогосхон (НЭМГ), А.Анузаяа (ДЭМБ), Б.Амгалан, С.Ганзаяа (ГС), Ш.Хажидмаа (МӨЭМХ), Д.Наранзул (ХӨСҮТ), Б.Цэцэгтуяа (ХӨСҮТ), Д.Доржмаа (ХӨСҮТ)