Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлж, сувилагч, эх баригч мэргэжилтний ур чадварыг нэмэгдүүлэн ажлын байран дээр нь тогтвор суурьшилтай ажиллахад дэмжлэг үзүүлэх зорилгоор улсын хэмжээнд бүх шатны эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа сувилагч, эх баригчдыг гадаад улсад богино хугацааны сургалтад хамруулахаар ЭМЯ-наас төлөвлөн ажиллаж байна.
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд БНХАУ, БНСУ-д 200 сувилагч, эх баригчийг сургалтад хамруулах ажлыг Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс зохион байгуулж мэргэжилтнүүдийг ӨМӨЗО-ы Хөх хотын Олон улсын Монгол эмнэлгийн хороо, БНСУ-ын "Soonchunhyang University Hospital" эмнэлэг дээр хүлээн авах ба сувилахуй, эх барихуйн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдал, сувилагч, эх баригч мэргэжилтний гүйцэтгэж буй үүрэг, шинэ сувилагч, эх баригчийг хэрхэн сургаж, дадлагажуулдаг талаар болон өвчтөний биеийн байдлыг хэрхэн үнэлэх, өвдөлтийн менежмент, сувилагч мэргэжилтний харилцаа хандлага, ёс зүй зэрэг сэдвээр хичээл зааж, эмнэлгийн үйл ажиллагаатай танилцуулах юм.
Манай аймгаас дээрх сургалтад аймгийн Нэгдсэн эмнэлгийн эх баригч Г.Баярмаа БНСУ-ыг зорилоо. Дараагийн ээлжинд Нэгдсэн эмнэлгийн сувилагч Б.Байгалмаа БНХАУ, Нэгдсэн эмнэлгийн сувилахуйн албаны дарга Б.Эрдэнэзаяа, Шивээговь сумын ЭМТ-ийн сувилагч Ч.Энхтуяа, Баянтал сумын ЭМТ-ийн сувилагч Д.Даваажаргал нар БНСУ-д суралцахаар хүлээгдэж байна.
What's Your Reaction?