ТӨЛӨВЛӨГӨӨТ БУС ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ
ЭМЯ-наас ирүүлсэн үүрэг чиглэлийн дагуу Салбарын хяналтын газрын даргын баталсан 10-00/43 тоот удирдамжаар гоёлын гоо сайхны 7 газрыг хамруулан төлөвлөгөөт бус шалгалт хийв.
Шалгалтад хамрагдсан газрын 71% нь ажлын байрны цэвэрлэгээ үйлчилгээ нь эрүүл ахуйн шаардлагад нийцсэн, 57% нь багаж халдваргүйжүүлэх тоног төхөөрөмжтэй, 14% нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамрагдсан, мөн хувь нь гоо сайхны өрөөнд гар угаах нөхцөл бүрдүүлсэн,14% нь хэрэглэж буй бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, баталгаажилтын бичигтэй, 57% нь хөдөлмөр хамгааллын хувцсаар хангагдсан байна. Шалгалтын явцад давхардсан тоогоор 35 зөрчил илрүүлж, 6 газарт зөрчил арилгах тухай 30 заалт бүхий албан шаардлага хүргүүлж байгаа бөгөөд биелэлт тооцох хугацаа болоогүй. Шалгалт үргэлжилж байна.