ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН ЭСРЭГ АЯН-2024 ГОВЬ-СҮМБЭР АЙМАГТ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ

ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН ЭСРЭГ АЯН-2024 ГОВЬ-СҮМБЭР АЙМАГТ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ
Улсын гуравдугаар төв эмнэлэгийн санаачлагаар, Хаан банк сангийн дэмжлэгтэйгээр, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз хамтран цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, иргэдийг үзлэг оношилгоонд хамруулах, мэдлэг мэдээлэл олгох зорилготой “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг Говьсүмбэр аймагт 2024 оны 8 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулан ажиллаа.
Монгол улсын хүн амын өвчлөл, нас баралтын шалтгаанд сүүлийн 20 жилд халдварт бус өвчин (ХБӨ) давамгайлж, нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх, судасны өвчин, хорт хавдар, амьсгалын эрхтэн тогтолцооны эмгэгүүд ордог.

Говь-Сүмбэр аймгийн хүн амын өвчлөл нас баралтын 14.9%-ийг зүрх судасны тогтолцооны өвчлөл эзэлж байна.
Аяны хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ)-ийн ЭМДМА-ны мэргэжилтэн Х.Бямбасүрэн, Ч.Анаргоо, С.Гантогтох, Б.Амирлан нар Говь-Сүмбэр аймгийн ЭМГ, Өрх, Сумын ЭМТ-ийн эмч мэргэжилтнүүдтэй хамтран ЦДИ-ийн эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх үнэлгээг 40-с доош насны 221, ЗСӨ-өөр ойрын 10 жилд өвдөх эрсдлийг тогтоох үнэлгээг 40-с дээш насны 576, бие бялдрын бүрдмэл үнэлгээг 743, Эрүүл амьдралын хэв маяг сургалт, зөвлөгөөг 761, нийт 2301 иргэдэд Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж, төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоог 974 хүнд хийж эмчилгээний заавар зөвлөмжийг өгч ажилласан.
Аяны хүрээнд "Цусны даралт ихсэлт, түүний эрсдэлт хүчин зүйлс, хүндрэлээс сэргийлэх нь" 1.5 кредит сургалтыг нэгдсэн эмнэлэг, өрх, сумдын 60 эмч мэргэжилтэнд зохион байгуулсан.