Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх цогц сургалт” төслийн хүрээнд 2022 оны 07 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн Ерөнхий захирал Э.Галбадрахаар ахлуулсан эмч нарын баг орон нутагт ажиллаж уулзалт, сургалтуудыг амжилттай зохион байгууллаа.
1. “Осол гэмтэл, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх салбар хоорондын хамтын ажиллагаа” уулзалтыг аймгийн төрийн байгууллагуудын дарга, мэргэжилтнүүдийг оролцуулан зохион байгууллаа. Уулзалтаар осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, түүний эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, аюулгүй байдлыг бүрдүүлэхэд аймаг орон нутаг дахь салбар дундын олон талт хамтын ажиллагааг сайжруулах замаар осол, гэмтлээс үүдэлтэй өвчлөл, нас баралтыг бууруулахад уулзалтын зорилго оршлоо.
2. Төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын 25 албан хаагч нарыг ‘’Осол гэмтлийн анхан тусламж үзүүлэх’’ онол, дадлага хосолсон сургалтад хамруулан чадавхжуулж 8 төрлийн гарын авлагаар хангалаа.
3. Нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төв, Шивээ-Овоо ХК, Цагдаагийн хэлтэс, Политехникийн коллеж, Төмөр замын эмнэлгийн эмч эмнэлгийн нийт 35 мэргэжилтнүүдэд ‘’Осол гэмтлийн өвчлөлийн үед яаралтай тусламж үзүүлэх’’ онол, дадлага хосолсон сургалтад хамруулан мэдлэгийг дээшлүүллээ. Мөн сургалтад оролцогчдод гэрчилгээ гардуулж, Нэгдсэн эмнгэлэг, Баянтал, Шивээговь сумын эрүүл мэндийн төвүүд, Онцгой байдлын газарт Осол гэмтлийн үеийн яаралтай тусламжинд нэн шаардлагатай багцыг хүлээлгэн өглөө.
What's Your Reaction?