“Эрүүл мэндийн чанар, үйлчлүүлэгчийн аюулгүй байдал” сургалт зохион байгуулагдлаа
Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв хамтран ДЭМБ-ын санхүүжилтээр “Эрүүл мэндийн чанар, үйлчлүүлэгчийн аюулгүй байдал” 2023 оны 6-р сарын 15-16-ны өдрүүдэд 2 өдрийн сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд аймгийн эрүүл мэндийн байгууллагуудын нийт 50 эмч мэргэжилтнүүд хамрагдаж эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын талаарх мэдлэг мэдээллээ сайжрууллаа.
Мөн аймгийн Нэгдсэн эмнэлэг, Энхтусдэм өрхийн эрүүл мэндийн төвийн чанарын албаны үйл ажиллагаанд дэмжлэгт хяналт хийж заавар зөвлөмжөөр хангав.