ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ХАМТ ОЛОН “БИД ХАМТДАА АЯН” НЭГДЛЭЭ
Говьсүмбэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санаачлан зохион байгуулж “Бид хамтдаа аян”-ны хүрээнд 2024 оны 03 дугаар сарын 12,13-ныөдрүүдэд Эрүүл мэндийн газрын албан хаагчид цас зудтай хүнд нөхцөлд байгаа Сүмбэр сумын 6-р багын малчин өрх н.Балжинням, М.Уламбаяр нарын хотонд очиж малын хашаа хорооны цасыг зөөж, цэвэрлэж, үхсэн малын сэг зэмийг зөөж зайлуулсан. Мөн 2 өрхөд тус бүр 2 шуудай малын тэжээлийн дэмжлэг болгон өгч хамтран ажиллаа.