ТӨЛӨВЛӨГӨӨТ ШАЛГАЛТЫН ЯВЦЫН МЭДЭЭ
ЭМЯ-ны салбарын хяналтын газрын даргын баталсан удирдамжийн дагуу төлөвлөгөөт шалгалтад хоол үйлдвэрлэлийн 1, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 2 газар, зочид буудал болон дэн буудал 3, гоо сайхны худалдааны 2, нийт 8 газрыг хамруулав. Шалгалтын явцад 58 зөрчил илрүүлж, зөрчлийн 6 буюу 10%-ийг газар дээр нь болон шалгалтын явцад арилгуулав. Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах 52 заалт бүхий шаардлагыг 8 газарт хүргүүлж, 25 заалтын биелэлт тооцох хугацаа болоогүй, 27 заалтын хэрэгжилт 81% байна.
Шалгалтын явцад гадаргуугийн арчдас 20, унд ахуйн усны 4 дээж, хүнсний бүтээгдэхүүний 4 дээж, нийт 28 дээжийг СХЗХ-ийн лабораторид хүргүүлж шинжилгээнд хамруулав. Сорилтын дүнгээр уг дээжнүүд нь шинжилсэн үзүүлэлтээр стандарт, эрүүл ахуйн шаардлагад нийцэж байв.
Түргэн гэмтэх бэлэн бүтээгдэхүүнийг эрүүл ахуйн шаардлагын дагуу хадгалаагүй 1 газарт Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцож ЗШШ арга хэмжээг хялбаршуулсан журмаар шийдвэрлэв.