ХҮНИЙ ПАПИЛЛОМА ВИРУСИЙН ХАЛДВАРЫН ЭСРЭГ ВАКЦИНААР ДАРХЛААЖУУЛАХ БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ХҮНИЙ ПАПИЛЛОМА ВИРУСИЙН ХАЛДВАРЫН ЭСРЭГ ВАКЦИНААР ДАРХЛААЖУУЛАХ БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 472 дугаар тогтоолоор “Дархлаажуулалтын үндэсний товлол”-д Хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакциныг 11 настай хүүхдэд 1 тунгаар хийхээр шинэчлэн батлагдсан.

Хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакцинаар дархлаажуулах үйл ажиллагааг улсын хэмжээнд 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэхээр төлөвлөж байна. Вакцинжуулалтын бэлтгэл ажлыг хангах хүрээнд үйл ажиллагааг зохион байгуулахад хамтран ажиллах эрүүл мэнд, боловсролын байгууллагын хүний нөөц, ажиллах баг бүрэлдэхүүнийг мэдээ, мэдээллээр ханган сургаж бэлтгэх, дархлаажуулах бичил төлөвлөгөөний дагуу бэлэн байдлыг хангах сургалт зохион байгуулагдсан.

Тус сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 4-5-ны өдрүүдэд зохион байгуулж, анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтэн, ерөнхий боловсролын сургуулийн захирал эмч нар нийт 16 хүн хамрагдсан.

https://www.facebook.com/100028140052577/videos/1609528313333240

Хариуцсан мэргэжилтэн Нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга Ш.Алтанцэцэг

Мэдээлэл авах дугаар 70543021