Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд олон нийтийг эрүүл амьдралын зан үйл, идэвхтэй дасгал хөдөлгөөнд уриалах, нийтийн эрүүл мэндийн тусламжийг өргөжүүлхэд иргэдийн оролцоо, салбарын уялдааг хангах зорилготой “Эрүүл монгол хүн” нээлттэй хаалганы өдөрлөгийг Нийгмийн салбарын 12 байгууллагатай хамтран 2023 оны 06 сарын 02-ны өдөр зохион байгууллаа.
Уг өдөрлөгт нийгмийн үйлчилгээ үзүүлдэг 12 байгууллагын албан хаагчид 21 төрийн үйлчилгээг давхардсан тоогоор 617 иргэдэд үзүүлсэн.
Тус арга хэмжээнд Энхтусдэм ӨЭМТ, Goo dance, Хос эгшиглэн, Аялгуут хэмнэл бүжгийн клуб, XS spinning club, 1,2,5,6 цэцэрлэг, 1,2,5 дугаар сургуулиуд, иргэд идэвхтэй оролцлоо.
#Говьсүмбэр эрүүл мэндийн газар
What's Your Reaction?