ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОН ЭМ ХАНГАМЖИЙН БАЙГУУЛЛАГЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦАА СУНГУУЛАХ ХҮСЭЛТ ГАРГАХАД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ
Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахад дараах баримт бичиг бүрдүүлнэ.
- Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахыг хүссэн өргөдөл;
- Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар хувь
- Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний эх хувь
- Татварын газраас тодорхойлолт авах; /сүүлийн 3 жилээр/
- НД-ийн газраас тодорхойлолт авах; /сүүлийн 3 жилээр/
- Ажиллагсадын мэдээлэл; /Мэргэжлийн эмч, мэргэжилтний диплом, лицензийн хуулбар/
- Сүүлийн 3 жилд хийсэн ажлын тайлан
- Тэмдэгтийн хураамж төлсөн баримт
- Эмийн гаж нөлөөг бүртгэн мэдээлсэн тайлан
- /ЭМ-ийн тухай хуулийн 17.1/ Тусгай зөвшөөрөл олгосон хугацаанд тухайн байгууллагын үйл ажиллагаанд явцын хяналт, шалгалт хийсэн эрх бүхий мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт;
- /ЭМ-ийн тухай хуулийн 17.2/ Тусгай зөвшөөрөл олгосон эрх бүхий байгууллагын энэ хуулийн 19.25-д заасан хяналтын дүгнэлт
ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР