ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ШИНЭЭР АВАХАД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ

ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ШИНЭЭР АВАХАД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ

ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН БАРИМТУУД

  1. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль
  2. Эрүүл мэндийн тухай хууль
  3. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоол
  4. ЭМС-ын тушаалууд

 

Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох үйл явц нь 2 үе шаттай явагдана.

  1. Тусгай зөвшөөрөл хүсэгч байгууллагаас ирүүлсэн төслийг Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн комиссын хурлаар хэлэлцүүлж төсөл нь хэрэгцээ шаардлага хангасан эсэхийг тодорхойлох.
  2. Төсөл дэмжигдсэн байгууллагын ажлын байранд үнэлгээ, дүгнэлт хийж дахин комиссын хурлаар хэлэлцүүлэн шаардлага хангасан байгууллагад “Тусгай зөвшөөрөл олгох” гэсэн 2 үе шатаар явагдана.

1-р шат: “Төсөл” ирүүлэх

  1. “Тусгай зөвшөөрөл хүсэгч”-ийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагын хэрэгцээ шаардлага нь эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход баримтлах чиглэлтэй нийцсэн байна. 
  2. Эрүүл мэндийн сайдын 2013 оны 145 дугаар тушаалын дагуу бичнэ.

 

2-р шат: “Баримт бичиг” бүрдүүлж ирүүлэх

  1. Эрүүл мэндийн сайдын 2013 оны “Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх
    баримт бичигт тавигдах шаардлага” 145 дугаар тушаалд заасны дагуу баримт бичгийг бүрдүүлж тусгай зөвшөөрлийн комиссын ажлын албанд ирүүлнэ. 
  2. Тусгай зөвшөөрөл хүсэгч байгууллагаас ирүүлсэн баримт бичиг, ажлын байрыг   Эрүүл мэндийн тухай хууль, ЭМС-ын 2013 оны 145 дугаар тушаал болон Эрүүл мэндийн сайдын 2014 оны 17 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлнэ.

БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ

"тусгай зөвшөөрөл хүсэгч" дараах баримт бичгийг  бүрдүүлнэ.

  1. Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл
  2. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар хувь; 
  3. Компаний дүрэм хуулбар хувь; 
  4. Байгууллагын танилцуулга; /Одоо эрхлэхээр хүсэж буй байгууллагын тухай/
  5. Үүсгэн байгуулагчийн шийдвэр; 
  6. Үүсгэн байгуулагчийн талаарх мэдээллийг ЭМС-ын 2013 оны 145 дугаар тушаалд заасан хүснэгт №1-ийн дагуу гаргана; 
  7. Эрүүл мэндийн байгууллагын дүрэм;  
  8. Эрүүл мэндийн ажилтаны мэдээллийг ЭМС-ын 145 дугаар тушаалд заасан хүснэгт №2, гадаадын эмнэлгийн мэргэжилтэн ажиллах тохиолдолд хүснэгт №3-ийн дагуу гаргана; 
  9. Хөдөлмөрийн дотоод журам; 
  10. Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбарууд; 
  11. Ажиллагсадын төрийн албан хаагчийн анкет /1-р маягтаар бөглөсөн байх/ 
  12. Ажиллагсадтай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, баталгаажуулсан; 
  13. Ажиллагсадын ажлын байрны тодорхойлолт, баталгаажуулсан; 
  14. Эмнэлгийн тусгай хог хаягдал, ариутгал, халдваргүйтгэл, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний газартай хийсэн гэрээний хуулбар хувь; 
  15. Гадаад болон дотоод схем зураг; /байршил болон бүтэц, үйл ажиллагаа/ 
  16. Эмнэлгийн тоног төхөөрөмжийн хүчин чадал харуулсан ЭМС-ын 145 дугаар тушаалд заасан хүснэгт №4-ийн дагуу гаргана; 
  17. Бүтэц, үйл ажиллагааны стандартууд
  18. /Эрүүл мэндийн тухай хуулийн 19.5/ Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагаас хэрэгцээний тодорхойлолт авна.
  19. /Эрүүл мэндийн тухай хуулийн 10.3/ Мэргэжлийн үйл ажиллагааны төсөл;
  20. /Эрүүл мэндийн тухай хуулийн 10.4/ Барилга нь мэргэжлийн үйл ажиллагааны төсөл болон батлагдсан зураг төсвийн дагуу баригдсан, зориулалтын дагуу ашиглаж болох эсэх талаар холбогдох байгууллагаас гаргасан шийдвэр;
  21. /Эрүүл мэндийн тухай хуулийн 10.5/ Эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж нь аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан тухай холбогдох байгууллагын дүгнэлт;

ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР