“ЭНЭ ЖИЛДЭЭ ЭРҮҮЛ ЖИНДЭЭ” аян
![“ЭНЭ ЖИЛДЭЭ ЭРҮҮЛ ЖИНДЭЭ” аян](https://mohs.gs.gov.mn/uploads/images/2023/03/image_750x_641847163a04d.jpg)
Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх зорилгоор Улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа Энэ жилдээ Эрүүл жиндээ аянд Говьсүмбэрчүүд нэгдэж нээлтийн үйл ажиллагаа зохион байгууллаа.
Судалгаагаар – 15-69 насны хүн амын 31 хувь нь илүүдэл жинтэй, 18.5 хувь нь таргалалттай байна. Илүүдэл жин болон таргалалт нь нас ахих тусам нэмэгддэг ч өнөөдрийн байдлаар залуужих хандлагатай болсон. Тухайлбал 25-34 насанд 2.3-2.5 дахин нэмэгдсэн бол 35-69 насны 10 хүн тутмын 6 нь илүүдэл жинтэй байна.
Таргалалт нь удамшлын болон дааврын шалтгаантай байж болох ч ихэнх тохиолдолд буюу 90-95 хувь нь амьдралын буруу хэв маягаас шалтгаалсан байдаг. Энэ нь хөдөлгөөний дутагдал, хоол хүнсний зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй юм.
Иймд та бүхнийг уг аянд нэгдэхийг уриалж байна.