ТӨЛӨВЛӨГӨӨТ ШАЛГАЛТЫН ЯВЦЫН МЭДЭЭ

ТӨЛӨВЛӨГӨӨТ ШАЛГАЛТЫН ЯВЦЫН МЭДЭЭ

ЭМЯ-ны салбарын хяналтын газрын даргын баталсан удирдамжийн дагуу төлөвлөгөөт шалгалтад хоол үйлдвэрлэлийн 1, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 2 газар, зочид буудал болон дэн буудал 3, гоо сайхны худалдааны  2, нийт 8 газрыг хамруулав. Шалгалтын явцад  58 зөрчил илрүүлж, зөрчлийн 6 буюу 10%-ийг газар дээр нь болон шалгалтын явцад арилгуулав. Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах 52 заалт бүхий шаардлагыг 8 газарт хүргүүлж, 25 заалтын биелэлт тооцох хугацаа болоогүй, 27 заалтын хэрэгжилт  81% байна.

Шалгалтын явцад гадаргуугийн арчдас  20,  унд ахуйн усны 4 дээж, хүнсний бүтээгдэхүүний 4 дээж, нийт 28 дээжийг СХЗХ-ийн лабораторид хүргүүлж шинжилгээнд хамруулав. Сорилтын дүнгээр  уг дээжнүүд  нь шинжилсэн үзүүлэлтээр стандарт, эрүүл ахуйн шаардлагад нийцэж байв.

Түргэн гэмтэх  бэлэн бүтээгдэхүүнийг эрүүл ахуйн шаардлагын дагуу хадгалаагүй 1 газарт Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцож ЗШШ арга хэмжээг хялбаршуулсан журмаар шийдвэрлэв.