Тусгай зөвшөөрөл олгох тухай
Тусгай зөвшөөрлийн комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулах тухай Аймгийн Засаг даргын 2023 оны 05 сарын 23 өдрийн А/165 тоот захирамжаар байгуулагдсан 7 хүний бүрэлдэхүүнтэй Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн комисс нь 5-р сарын 30-ны өдөр хуралдаж тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлт ирүүлсэн Говийн сондор эмийн сангийн талаарх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
Тус эмийн сан нь 2005 оноос эхэлж 18 жил тасралгүй аймгийнхаа нийт ард иргэдэд чанарын баталгаатай эм эмнэлгийн хэрэгсэл болон эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй жороор үйлчилж ирсэн. Улмаар өргөжин тэлж Шивээговь суманд эмийн сангийн салбараа нээн ажиллуулж байна.
Эмийн сангийн стандарт болон холбогдох эрх зүйн актуудыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж зайлшгүй шаардлагатай эмийн хангалтыг нэмэгдүүлж эм эмнэлгийн хэрэгслийн нэр төрлийг олшруулж тусгай зөвшөөрөлд заагдсан эрх хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байгаа зэргийг үнэлж комиссын хурлын шийдвэрийг үндэслэн тусгай зөвшөөрлийн хугацааг 5 жилээр сунгалаа.