ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫГ ЧАДАВХЖУУЛАХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛЭГ ҮЗЛЭГ, ШИНЖИЛГЭЭ ОНОШИЛГООНЫ ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

46

Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны 02 сарын 21-ний өдрийн 22 дугаар захирамжийн дагуу хүн амыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ оношилгоонд хамруулах үйл ажиллагааг 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн орон даяар зохион байгуулахаар болсон.

Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/139 дүгээр тушаалын хүрээнд тус төвөөс эрүүл мэндийн ажилтныг чадавхжуулах “Хэвлийн ЭХО, цээжний рентген зураг унших аргачлал” сэдэвт цахим сургалтыг ЭМЯ-ны дэргэдэх Дүрс оношилгооны мэргэжлийн салбар зөвлөлтэй хамтран анхан шатны эрүүл мэндийн байгууллагын 450 гаруй эмч, мэргэжилтнүүдэд 2022 оны 04-р сарын 04, 05-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтыг АШУҮИС-ийн дүрс оношилгооны тэнхимийн багш, АУ-ны магистр, тэргүүлэх зэргийн эмч П.Төгсжаргал, АУ-ны доктор, дэд профессор, тэргүүлэх зэргийн эмч Б.Түвшинжаргал нар удирдан явууллаа.