ДЭМЖИН ТУСАЛЖ БАЙГАА ХҮН БҮГДЭД БАЯРЛАЛАА

8
Ковидоор хэвтэн эмчлүүлэгчдийн дунд хүнд, хүндэвтэр үйлчлүүлэгчийн тоо нэмэгдэж буй энэ амаргүй цаг мөчид хамтран ажиллаж тусалж, дэмжиж буй байгууллага, хамт олон, хувь хүмүүст маш их баярлаж талархаж байгаагаа илэрхийлье.
  • Нэн шаардлагатай байгаа аппарат тоног төхөөрөмж /хяналтын монитор, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, автомат шахуурга, эмчлүүлэгчийн ор/-ийг хэрэглүүлэхээр хүлээлгэн өгсөн өрх, сумын Эрүүл мэндийн төвүүд, Шивээ овоо ХК, Төмөр замын эмнэлэг, Энхбилиг эмнэлэг, Политехникийн коллеж, ШШГ 425 дугаар анги зэрэг байгууллагуудад баярлалаа.
  • Улаанбаатар хотоос хүчилтөрөгч тээвэрлэх унаа, тээврийн зардлын дэмжлэг үзүүлсэн Авто тээврийн төвийн дарга Мөнхнаранд баярлалаа.
  • Цагдаагийн хяналтын пост, шинжилгээний түр цэгт хуваарийн дагуу ажиллаж байгаа төр, хувийн хэвшлийн байгууллагийн эрүүл мэндийн ажилтнуудад /Эм холбоо, хувийн эмнэлгүүд, Цагдаагийн хэлтэс, ЭМД-ын хэлтэс, Коллеж гм/ баярлалаа.
  • Эрүүл мэндийн салбарын санал, санаачлага, хүсэлтийг шуурхай хүлээн авч шийдвэрлэж, дэмжин ажиллаж буй Аймаг, сумдын Онцгой комисс, Шуурхай штабын бүрэлдэхүүнд баярлалаа.
Та бүхний минь ажил үйлс үргэлж өөдөө дэлгэр байг. Хүн зоноороо эрүүл энх байх сайн цагтай удахгүй золгохын ерөөл өргөе.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР, АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ