ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ
2.2.1.Нэгдсэн Үндэстний Байгууллагын тогтвортой хөгжлийн зорилт, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан эрүүл мэндийг дэмжих, хамгаалах зорилго, зорилт болон “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг хангах;
2.2.2. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн бодлогыг шинэчилж, нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжүүлэх, боловсронгуй болгох;
2.2.3. Нийтийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тэргүүлэх чиглэл болгон хүн амыг аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээнд хамруулах тогтолцоог бүрдүүлэх, эрүүл, зөв амьдралын хэв маягийг хэвшүүлэх;
2.2.4. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэчилж, иргэдэд хүртээмжтэй, үр өгөөжтэй зарцуулах арга замыг нэвтрүүлэх;
2.2.5. Эмийн үнийн хөнгөлөлт, эмийн хяналтын тогтолцоог бүрдүүлж, бие даасан агентлаг байгуулсантай холбоотойгоор хүн амыг чанартай, аюулгүй эмийн бүтээгдэхүүнээр хангах, эмчилгээ, үйлчилгээний чанарыг сайжруулах;
2.2.6. Орон нутгийн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлж, иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой зардал, хүнд суртлыг бууруулах.
Хариуцсан мэргэжилтэн Б.Баярмаа
Мэдээлэл авах дугаар 70543021