ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ЁС ЗҮЙ, ТӨЛӨВШИЛ –IV ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ОНОЛ ПРАКТИКИЙН ХУРАЛ БОЛЛОО

ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ЁС ЗҮЙ, ТӨЛӨВШИЛ –IV ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ОНОЛ ПРАКТИКИЙН ХУРАЛ БОЛЛОО

ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ЁС ЗҮЙ, ТӨЛӨВШИЛ –IV ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ОНОЛ ПРАКТИКИЙН ХУРЛЫН ТАЙЛАН

АШУҮИС-ийн Дархан уул аймаг дахь АУСургууль, ЭМЯ-ны дэргэдэх ёс зүйн хяналтын хороотой хамтран зохион байгуулсан эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, төлөвшил –IV эрдэм шинжилгээ, онол практикийн хурлыг Дархан –Уул аймагт 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгууллаа.

 Энэ удаагийн онол практикийн хурал нь Монгол улсын гавьяат багш Х.Дамдинжав багшийн нэрэмжит болгон зохион байгуулсанаараа онцлог байлаа.

Уг хуралд ЭМЯ-ны дэргэдэх эмч, эмнэлгийн мэргэжилтний хяналтын хороо, ЭМЯ-ны дэргэдэх Анагаах ухааны ёс зүйн хяналтын хороо, АШУҮИС-ийн багш, эрдэмтэн профессорууд өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон.

Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороо, хэсгийн хороодын гишүүдийг чадавхижуулах зорилтын хүрээнд Эрүүл мэндийн газрын даргаар ахлуулсан ёс зүйн салбар хорооны 4 гишүүн, хэсгийн хорооны 2 гишүүн нийт 8 хүний бүрэлдэхүүнтэйгээр Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, төлөвшил –IV эрдэм шинжилгээ, онол практикийн хуралд оролцлоо. Оролцогчдод АЗДаргын нөөц хөрөнгө Эрүүл мэндийг дэмжих арга хэмжээний зардлаас 1,5 сая төгрөгийн дэмжлэгийг үзүүлсэн.

Уг хуралд зочин илтгэгчээр ЭМЯ-ны дэргэдэх Анагаах ухааны ёс зүйн хяналтын хорооны дарга, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Д.Цэрэндагва “Монгол улсын гавьяат багш Х.Дамдинжавын намтар судлалын судалгаа”, ЭМЯ-ны дэргэдэх эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны дарга, Анагаах ухааны доктор, дэд профессор Д.Оюунбилэг “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага”, АШУҮИС-ийн Эрдмийн сургуулийн Анагаах ухааны эрх зүй, боловсрол судлалын багш Клиникийн профессор Э.Ганбат “ Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй ба анагаах ухааны эрх зүйн харилцан хамаарлын үндсэн асуудал” сэдвээр илтгэлүүд тавигдлаа.

Уг хуралд зочин илтгэгчийн 3 илтгэл, үндсэн 15 илтгэл, Е-Постер 10 илтгэл тавигдсанаас үндсэн илтгэлд Дархан-Уул аймгийн НЭ-ийн мэс заслын тасгийн илтгэгч Ц.Мөнхзул “Сувилагч, эх баригч, бага эмч мэргэжилтний харилцаа хандлагын өөрийн үнэлгээний судалгаа” сэдэвт илтгэл 1 дүгээр байр, ЭМЯ-ны ЭМЁЗХХ-ны гишүүн, ахмадын эмч Ч.Одгэрэл “ Ахмад настанд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд тулгамдаж буй ёс зүйн асуудлууд” сэдэвт илтгэл 2 дугаар байр, АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь АУС-ийн илтгэгч Х.Өлзийжаргал “Анагаахын мэргэжлээр суралцагчдын ёс зүйн боловсролын асуудал” сэдэвт илгэл 3 дугаар байр, Е-Постер илтгэлийн тэмцээнд АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь АУС-ийн илтгэгч Э.Төрмөнх “ Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэсгийн хорооны үйл ажиллагааны туршлагаас” сэдэвт илтгэл 1 дүгээр байр, ЭМХТ-ын илтгэгч М.Байгалмаа “ЭМХТ-ийн сйан туршлага” сэдэвт илтгэл 2 дугаар байр, АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь АУС-ийн илтгэгч Б. Мэндхүү “Оюутнуудын мэргэжлийн зөвлөн туслах үйл ажиллагаанд нөлөөлсөн “digital medical edu” төслийн үр дүнгээс” сэдэвт илтгэл 3 дугаар байр эзэллэ