Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг танилцуулах, “Бичил биетний тэсвэржилтээс сэргийлэх дэлхийн 7 хоног” -ийн аяны хүрээнд Говьсүмбэр аймагт сургалт зохион байгуулагдлаа
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг танилцуулах, эмийн цахим жор, эрүүл мэндийн байгууллагын хуулиар хүлээсэн үүрэг, бичил биетний тэсвэржилтийн талаар мэдлэг олгох зорилгоор Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран үйл ажиллагаа явуулж буй Эм хангамжийн болон “Энхтусдэм” өрхийн эрүүл мэндийн төвийн 30 гаруй эмч, эм зүйч, эмнэлгийн мэргэжилтнийг хамруулсан сургалт 11 дүгээр сарын 19-ний өдөр зохион байгуулагдлаа.
Сургалтаар хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотой хүчин төгөлдөр мөрдөгдөж буй эрх зүйн актууд, цахим жор болон нийтлэг илэрч буй зөрчил дутагдалд тулгуурлан, хуулийн зүйл заалтын тайлбар, цаашид анхаарах асуудлын талаар Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналтын улсын байцаагч Ц.Ганчимэг мэдээлэл өгч, санал солилцлоо.
Хариуцсан мэргэжилтэн Эмийн мэргэжилтэн Б.Номин-Эрдэнэ
Мэдээлэл авах дугаар 70543021