ТҮҮХЭН ЗАМНАЛ

Эрүүл мэндийн газар нь 2000 оны 01 дүгээр сарын 01-нээс Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан. Эрүүл мэндийн газрын анхны даргаар Ш.Насанбуян ажиллаж байсан.
2000 онд аймгийн Эрүүл мэндийн газар нь НҮЭМ-ийн хөтөлбөрийн зохицуулагч эмч Д. Пунцагхорлоо, Статистикч их эмч С. Заяа, Халдвар судлаач их эмч Б.Наранцэцэг, Дархлаажуулалтын бага эмч Л.Цэнд-Аюуш, Статистикийн бага эмч Ш.Хэрлэнчимэг, багийн бага эмч Ж.Өсөхбаяр, нягтлан бодогч Д.Мөнхтуяа, Жолооч Хүрэлбаатар, Үйлчлэгч н.Долгор нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан.
Эрүүл мэндийн газар нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах ажлыг орон нутагт удирдан зохион байгуулах, хэрэгжүүлэх, гүйцэтгэлийг тайлагнах, харъяа эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааг үнэлж, дүгнэх, мэргэжил арга зүйгээр хангах үүрэг хүлээн ажиллаж байсан.
2000-2004 онд хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хангалтыг нэмэгдүүлэх, материаллаг баазыг бэхжүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байсан. Эрүүл мэндийн газарт дархлаажуулалт, НҮЭМ-ийн үндэсний хөтөлбөрийн хүрээнд УАЗ-469 автомашин 2, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн 1 автомашинаар тус, тус хангагдсаж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Шивээговь сумын 10 ортой эмнэлгийн барилга баригдаж ашиглалтанд орсон, халдвартын 30 ортой эмнэлгийн барилгын санхүүжилтийг шийдвэрлүүлсэн.
Эрүүл мэндийн сайдын 2009 оны 74 дүгээр тушаалаар батлагдсан ‘’Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын үйл ажиллагааны чиглэл’’-ийг үндэслэн аймгийн Засаг даргын 2009 оны А/110 дугаар захирамжаар Эрүүл мэндийн газрыг 13 ажилтан албан хаагчтай нэмж байгуулагдсан.
Эрүүл мэндийн газрын даргаар Л.Түвшинзаяа /2006-2010/, Халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн Ш.Алтанцэцэг, Статистик мэдээллийн мэргэжилтэн Б.Наранцэцэг, Хүний нөөцийн мэргэжилтэн Т.Чимэд, Халдварт бус өвчин, эрүүл мэндийн боловсрол хариуцсан мэргэжилтэн М.Солонго, Нөхөн үржихүйн эрүүл мэндийн зохицуулагч О.Оюун, Хүүхэд, өсвөр үеийн эрүүл мэндийн зохицуулагч Ш.Оюунчимэг, Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, Сувилахуй хариуцсан мэргэжилтэн Б.Тогтох, Эрүүл мэндийн эдийн засаг, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн О.Оюунтунгалаг, Статистикч, бага эмч Ш.Хэрлэнчимэг, Багийн бага эмч Л.Цэнд-Аюуш, Ж.Өсөхбаяр, Архив, бичиг хэрэг, нярав Ч.Үржинханд, Жолооч О.Батпүрэв, Үйлчлэгч Б.Отгонжаргал нар ажиллаж байсан.
Говьсүмбэр аймгийн 2010-2021 онд хэрэгжүүлэх цогц бодлогод эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг оруулж батлуулсан, Монгол улсын үндэсний хөгжлийн цогц бодлого, Эрүүл мэндийн салбарын 2006-2015 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө, Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол улсын эдийн засаг, нийгмийг 2008-2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2008-2012 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэн ажилласны үр дүнд эх, хүүхдийн тусламж үйлчилгээг сайжруулж 2007 оноос хойш эхийн эндэгдэл гаргалгүй ажиллаж, хүүхдийн эндэгдлийг жил бүр улс аймгийн дунджаас бууруулж, хүний нөөцийн хангалтыг нэмэгдүүлэн ажиллаж, халдвартын 30 ортой эмнэлгийн барилга 2006 онд ашиглалтанд орж, тус эмнэлгийн өвчтөний ор, шүүгээ, сандал, зөөлөн эдлэл, нян судлалын лабораторийн тоног төхөөрөмжийг ДЗМОУБ-ын хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн. Нэгдсэн эмнэлгийн сантехник, цахилгааны их засварын ажил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн.
2011-2012 онд аймгийн Засаг даргын 2011 оны А/09, 2012 оны А/20 дугаар захирамжаар Нийгмийн эрүүл мэнд, эмнэлгийн тусламжийн, Эдийн засаг удирдлага мэдээллийн 2 хэлтэстэй 15 албан хаагчидтай ажиллаж байсан.
2013-2014 онд Нийгмийн эрүүл мэнд, Эмнэлгийн тусламж, Эдийн засаг, удирдлага мэдээллийн 3 хэлтэстэй 17 албан хаагчидтай ажиллаж байсан Эрүүл мэндийн газрын даргаар Б.Цэцэгмаа нь 2010-2013 онуудад ажиллаж байсан. Эрүүл мэндийн газар нь хүн амын эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах ажлыг харъяа нутаг дэвсгэрийн хэмжээнд удидан зохион байгуулах, хэрэгжүүлэх, гүйцэтгэлийг тайлагнах, харъяа эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлгээ, өгөхтэй холбогдсон үйл ажиллагаа, харилцааг зохицуулах байгууллага юм.
Эрүүл мэндийн газрын даргаар Б.Цэцэгмаа, Эрүүл мэндийн статистик, Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Б.Наранцэцэг, Эрүүл мэндийг дэмжих, сургалт сурталчилгаа, ХБӨ, Орчны эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн М.Солонго, Халдварт өвчин, хоол тэжээл, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн Ш.Алтанцэцэг, Нөхөн үржихүйн эрүүл мэнд, эх нярайн тусламж хариуцсан мэргэжилтэн Э.Гэрэлмаа, Сувилахуй, ахмад настан, хөнгөвчлөх, нөхөн сэргээх тусламж хариуцсан мэргэжилтэн Б.Тогтох, Эрүүл мэндийн эдийн засаг, төлөвлөлт, санхүү, нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэн О.Оюунтунгалаг, Хүний нөөцийн төлөвлөлт, сургалт, мэргэжлийн зөвшөөрөл хариуцсан мэрэгжилтэн Т.Чимэд, Эмийн бодлого хариуцсан мэргэжилтэн Б.Отгонтөгс, Дархлаажуулалтын бага эмч Л.Цэнд-Аюуш, Архив, бичиг хэрэг, даргын туслах Ч.Үржинханд, жолооч О.Батпүрэв, үйлчлэгч Б.Отгонжаргал нар ажиллаж байв.
Эрүүл мэндийн газрын хамт олон 2012 он
Ýð¿¿ë ìýíäèéí ãàçàð, аймгийн эрүүл мэндийн салбарын бүтэц зохион байгуулалтыг боловсронгүй болгож Говьсүмбэр аймгийн эрүүл мэндийн салбарын хөгжлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөг / 2010-2015/ батлуулж бодлогын баримт бичигтэй болсон.
Хүн амд нийгмийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэхэд анхаарч 2007 оноос эхийн эндэгдэлгүй ажиллаж ЭМЯ-ны “Эхийн эндэгдэлгүй хамт олон” Хүндэт өргөмжлөл хүртсэн, нялхасын болон 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл улс, аймгийн дунджаас доогуур, нарийн мэргэжлийн эмч эмнэлгийн мэргэжилтний хангалт 82 хувь болж нэмэгдсэн, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баянтал сумын эрүүл мэндийн төвийн барилга, Нэгдсэн эмнэлгийн 10 ортой амаржих газрын барилгын санхүүжилтийг шийдвэрлэж ,’’Энхтусдэм’’ өрхийн эрүүл мэндийн төвийн барилгын өргөтгөл, Эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэг барилгын засварын ажлыг хийж гүйцэтгэсэн. Монголын мянганы хөгжлийн сорилтын сангаас халдварт бус өвчний өвчлөл эндэгдлийг бууруулахаар хүн амын дунд Àðòåðèéí äàðàëò, ×èõðèéí øèæèí ºâ÷èí, хөх, умайн хүзүүний хорт хавдар илрүүлэх үзлэг шинжилгээг зохион байгуулахад шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, автомашинаар хангагдсан.
2013 оны 7 дугаар сараас Эрүүл мэндийн газрын даргаар Ц.Мөнх-Од томилогдон одоог хүртэл ажиллах хугацаанд аймгийн хэмжээнд эрүүл мэндийн тогтолцоог зөв зохион байгуулж, хүн ам, үйлчлүүлэгчдэд ээлтэй, тэгш, чанартай эрүүл мэндийн үйлчилгээг хүргэх замаар хүн амын эрүүл мэндийг сайжруулан, дундаж наслалтыг уртасгаж, амьдралын чанарыг дээшлүүлэхэд бидний эрхэм зорилго оршино.
Эх, хүүхдийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулан ажилласаны үр дүнд 2007 оноос хойш эхийн эндэгдэлгүй, 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл сүүлийн 6 жил улс аймгийн дундажаас доогуур байна.
Эрүүл мэндийн газрын бүтэц, орон тоог нэмэгдүүлэх, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх, эрүүл мэндийн салбарын төсөв, хөрөнгө оруулалт, материаллаг баазыг бэхжүүлэх бодлогоор дэмжин ажиллаж байна. 2013 оноос эрүүл мэндийн салбарын улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, ажилласны үр дүнд сумын эрүүл мэндийн төвүүд стандартын шаардлага хангасан барилгаар 100 хувь хангагдаж, эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангалт 74 хувь, анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмнэлгийн мэргэжилтнүүдийн хангалт 100 хувь, аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн их эмчийн хангалт 85 хувь болж нэмэгдсэн байна.
2013 онд Говьсүмбэр аймгийн “Эрүүл мэндийн салбарыí хөгжëèéí äýä хөтөлбөр” /2014-2016/ эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, үр дүнг үнэлэх журмыг боловсруулан аймгийн ИТХ-ын 2013 оны 66 дугаар тогтоолоор батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж үр дүнд хүрлээ.
Эрүүл мэндийн яамнаас Эрүүл мэндийн газрын 2016 оны үйл ажиллагаанд ЭМС-ын 2013 оны 448 дугаар, 2014 оны 283 дугаар тушаалын дагуу гүйцэтгэлийн хяналт шинжилгээ үнэлгээг хийж дүгнэхэд Эрүүл мэндийн газруудаас 5 дугаар байранд орсон. Аймгийн Засаг даргын тамгын газраас Эрүүл мэндийн газрын үйл ажиллагааг үнэлж 2016 оны “ОНЫ ОНЦЛОХ” шилдэг байгууллагаар шалгарсан.
‘’Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030’’ хэрэгжилтийг хангахаар Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг Говьсүмбэр аймагт хэрэгжүүлэх дэд хөтөлбөрийг/ 2016-2020/ батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Одоо Эрүүл мэндийн газар нь 19 орон тоотой нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эмнэлгийн тусламж үйлчилгээ, удирдлага төлөвлөлт, санхүү үйлчилгээ гэсэн 3 хэлтэстэй ажиллаж байна.
Эрүүл мэндийн газрын хамт олон 2017 он
Өвөр эгнээ зүүн гараас: Орчны эрүүл мэнд, хоол тэжээлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Түвшинбат, Хүүхэд өсвөр үе хариуцсан мэргэжилтэн Д.Пунцагхорлоо, Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мөнх-Од,Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсийн дарга Л.Удвал, Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн зөвшөөрөл, сургалт, эрдэм шинжилгээ хариуцсан мэргэжилтэн Д.Мөнх-Эрдэнэ
Дунд эгнээний зүүн гараас: Сувилахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Тогтох, Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Ш.Алтанцэцэг, Эрүүл мэндийн боловсрол, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтнээр П. Дашцэрэн, Эмийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ж.Тунгалаг, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хариуцсан мэргэжилтэн Д.Нарансолонго, Удирдлага төлөвлөлт санхүү, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Наранцэцэг, Анхан шатны эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн С.Амаржаргал, Үйлчлэгч Г.Цэрэндолгор,
Арын эгнээний Зүүн гараас: Эмийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Номин-Эрдэнэ, Эх барих эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Гэрэлмаа, Санхүү нягтлан бодох бүртгэл хариуцсан мэргэжилтэн О. Оюунтунгалаг Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Одонмаа, Хуулийн зөвлөх Д.Номин, Эдийн засаг, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн Б.Бурмаа,
Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хэлтэс Дарга Ш.Алтанцэцэг
Өвөр эгнээ Орчны эрүүл мэнд, хоол тэжээлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Түвшинбат
Арын эгнээ Зүүн гараас Хэлтсийн дарга Ширчингийн Алтанцэцэг, Эрүүл мэндийн боловсрол, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтнээр П. Дашцэрэн, Эрүүл мэндийн төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн М.Солонго нар ажиллаж байна.
Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтэс Дарга Л.Удвал
Өвөр эгнээ Зүүн гараас: Хүүхэд өсвөр үе хариуцсан мэргэжилтэн Д.Пунцагхорлоо, Хэлтсийн дарга Л.Удвал, Сувилахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Тогтох
Арын эгнээ Зүүн гараас: Эмийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ж.Тунгалаг, Б.Номин-Эрдэнэ, Эх барих эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Гэрэлмаа, Анхан шатны эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн С.Амаржаргал,
Удирдлага төлөвлөлт, санхүү үйлчилгээний хэлтсийн дарга Б.Наранцэцэг
Өвөр эгнээ Зүүн гараас: Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хариуцсан мэргэжилтэн Д.Нарансолонго, Хэлтсийн дарга Б.Наранцэцэг,Санхүү нягтлан бодох бүртгэл хариуцсан мэргэжилтэн О. Оюунтунгалаг
Арын эгнээ Зүүн гараас: Эдийн засаг, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн Б.Бурмаа, Хуулийн зөвлөх Д.Номин, Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Одонмаа, Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн зөвшөөрөл, сургалт, эрдэм шинжилгээ хариуцсан мэргэжилтэн Д.Мөнх-Эрдэнэ, Үйлчлэгч Г.Цэрэндолгор нар ажиллаж байна.
МЭНДЧИЛГЭЭ
Үүсэл хөгжлийн 90 жилийн үүх түүхээ эргэн сэргээж сөхөн харж буй тэмдэгдэлт өдрүүдийн баяр огшиж, баясгалан бадарсан мэндчилгээ дэвшүүлье.
Он жилүүдийн хөвөрсөн түүхэнд хэлхэж бичилцсэн цадиг, намтар, өргөжиж тэлсэн хөгжил дэвшил, арвижин баяжсан амжилт бүтээл бүхэн үе, үеийн эмч эмнэлгийн мэргэжилтнүүд, нийт ажиллагсад та бүхнийх байсныг цохон дурдахад бахархалтай байна.
Өргөсөн тангарагтаа тэнгэрийн зарлиг мэт сахин биелүүлж яваа нэгэн салбарынхандаа өөдлөн дэвжих, өрнөн дэлгэрэх хүмүүнлэг ажил үйлс чинь өөдрөг байж, өнгөжин жавхаажин амьдрал ахуй тань өгөөмөр буянтай явахын өлзий дэмбэрэлтэй ерөөлийг өргөн баръя
Ц.МӨНХ-ОД
Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, Клиникийн профессор
1969 онд Дорноговь аймгийн төв Сайншанд суманд төрсөн. 1977-1987 онд Говьсүмбэр аймгийн 1 дүгээр арван жил , 1987-1994 онд Улаанбаатар хотод АУИСургууль, 2008-2010 онд Англи улсын Манчестер хотын Манчестер их сургуулийн бизнес удирдлагын салбарыг тус тус дүүргэсэн.
1994-1998 оны хооронд Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүүхдийн эмчээр, 2000-2002 онд Эрүүл мэндийн яамны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн статистик мэдээллийн албанд статистикч их эмчээр, 2013 оны 07 сараас Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байна.
Ø.Íàñàíáóÿí
1943 Òºâ àéìãèéí Ãîâüñ¿ìáýð ñóìàíä òºðñºí . Áàãà äóíä ñóðãóóëü, ÀÓÄóÑ-èéí òºãñºæ áàãà ýì÷ýýð àæèëëàæ áàéãààä 1970-1976 îí õ¿ðòýë ÀÓÄÑ-èéã òºãñºæ Òºìºð çàìûí ýìíýëýãò åðºíõèé ýì÷ýýð, 1991 îíîîñ Ãîâüñ¿ìáýð àéìãèéí Íýãäñýí ýìíýëãèéí Åðºíõèé ýì÷ýýð , 2000 îíîîñ Ýð¿¿ë ìýíäèéí ãàçðûí äàðãààð òóñ òóñ àæèëëàæ áàéñàí.1996 îíä Õàëäâàðòûí ýì÷èéí ìýðãýæèë îëãîõ, äýýøë¿¿ëýõ, êóðñ, ÝÕÎ-èéí êóðñ, Óëààíáààòàð õîòîä Ýð¿¿ë ìýíäèéí áîëîâñðîë óäèðäëàãûí äýýøë¿¿ëýõ êóðñ, 1985 îíä ÎÕÓ-ä, Áîëãîð óëñàä 1992 îíä Ýð¿¿ë ìýíä áîëîâñðîë óäèðäëàãûí îëãîõ êóðñûã òóñ òóñ òºãññºí .
Àëòàíãàäàñò îäîí, Õ¿íäýò òºìºð çàì÷èí , Ýð¿¿ëèéã õàìãààëàõûí òýðã¿¿íèé àæèëòàí, Çàñãèéí ãàçðûí æóóõ, îéí ìåäàëèóäààð øàãíàãäñàí.
Ë.Ò¿âøèíçàÿà
1970 îíä Äàðõàí õîòîä òºðñºí. 1995 îíä ÀÓÈÑ-èéí ýì÷èëãýýíèé àíãèéã Õ¿íèé èõ ýì÷ýýð òºãññºí .1997 îíä ÀÓÈÑ-èéí ìàãèñòð òºãññºí 1996-1998 îíä Óëààíáààòàð õîòûí Íèéñëýëèéí Ýð¿¿ë ìýíäèéí ãàçàðò ìýðãýæèëòýí 2004 îíä Àâñòðàëè óëñûí Êóðòèíû Èõ ñóðãóóëèéã Ýð¿¿ë ìýíäèéí óäèðëàãûí ÷èãëýëýýð ìàãèñòð õàìãààëñàí .2005 îíû 11 ñàðààñ 2010 îíû 7 ñàð õ¿ðòýë àéìãèéí Íýãäñýí ýìíýëýã, Ýð¿¿ë ìýíäèéí ãàçðûí äàðãààð àæèëëàæ áàéñàí.
ÝÌß-íû Æóóõ áè÷èã, ,Àéìãèéí Çàñàã äàðãûí Æóóõ áè÷èã , Àéìãèéí ÈÒÕ-ûí Õ¿íäýò ºðãºìæëºëººð øàãíàãäñàí.
Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн
орлогч дарга Баттөмөр овогтой Цэцэгмаагийн намтар
2016.05.16
Б.Цэцэгмаа нь 1967 онд Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн. 1985 онд Дорноговь аймгийн Сүмбэр сумын ерөнхий боловсролын сургууль, 1987 онд Улаанбаатар хотын Анагаах ухааны дунд сургуулийг рентген техникч, 1995 онд Монгол Улсын Анагаах ухааны дээд сургуулийг хүүхдийн эмч мэргэжлээр төгссөн.
2001 онд эмч нарын мэргэжил дээшлүүлэх институтыг хүүхдийн дотоод шүүрэл болон хүүхдийн дотрын өвчний чиглэлээр мэргэжил дээшлүүлж, 2004 онд нярайн эмчийн олгох курсийг тус тус дүүргэсэн.
2002 онд Эрүүл мэндийн удирдах ажилтны олгох, 2004 онд Удирдлагын академийг “Төрийн удирдлагын менежер” мэргэжлээр төгссөн.
1987 оноос хүн ардынхаа эрүүл мэндийн төлөөх үйлсэд зориулах хөдөлмөрийн гараагаа эхэлж Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт сувилагч, рентген техникч, 1995 оноос Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүүхдийн эмч, хүүхэд-дотрын тасгийн эрхлэгч, ерөнхий эмч, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, 2010 оноос Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, 2013 оноос Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар одоог хүртэл ажиллаж байна.
Урьд нь шагнагдаж байсан шагналууд:
Шагналын нэр Хэдэн онд
- Аймгийн “Тэргүүний ажилтан” 1987
- Эрүүл мэндийн байгууллагын 80 жилийн 2002
хүндэт медаль
- Эрүүл мэндийн яамны “Жуух бичиг” 2006
- Эрүүл мэндийн шинжлэх ухааны их 2007
сургуулийн “Хүндэт өргөмжлөл”
- Монголын залуучуудын холбооны 2007
“Хөдөлмөрийн алдар” алтан медаль
- Улаан загалмайн “Тэргүүний ажилтан” 2009
цол тэмдэг
- Аймгийн Иргэдийн хурлын “Хүндэт 2010
өргөмжлөл”
- Хөдөлмөрийн хүндэт медаль 2011
- Эрүүлийг хамгаалахын “Тэргүүний ажилтан” 2011
- Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний 2011
Эвлэлүүдийн холбооны “Тэргүүний ажилтан”