ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ИРГЭДЭЭС НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР АВСАН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ИРГЭДЭЭС НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН  ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ  ТАЛААР АВСАН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА

            Эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, эмч, эмнэлгийн ажилтны хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх нь нэн тэргүүний, зайлшгүй шаардлагатай ажлын нэг хэсэг юм. Энэхүү үйл ажиллагааг үр дүнд суурилсан, чанартай хэрэгжүүлэхэд “Хэрэглэгчийн сэтгэл ханамж” чухал байдаг.

Аймгийн нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд тухайн байгууллагын ажилтнуудын харьцаа хандлага, мэргэжлийн ур чадвар болон үйлчлүүлж буй орчинд хэр зэрэг сэтгэл ханамжтай байгааг судалж, гарсан үр дүнд тулгуурлан үйл ажиллагаагаа сайжруулах зорилгоор энэхүү судалгааг хийлээ.

 

2.СУДАЛГААНЫ АРГАЧЛАЛ

Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/578 дугаар тушаалаар батлагдсан Эрүүл мэндийн салбараар үйлчлүүлж буй хэрэглэгчийн сэтгэл ханамжийн үнэлгээ хийх журмын дагуу судалгаа хийлээ.

 Судалгааг амбулатороор үйлчлүүлж буй иргэдээс авах, сэтгэл ханамжийн үнэлгээний асуумж буюу 32 асуулга, Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгчээс авах сэтгэл ханамжийн үнэлгээний асуумж буюу 34 асуулга гэсэн 2 төрлөөр авсан болно.

Судалгааг 200 үйлчлүүлэгчээс авсан ба шаардлага хангасан 174 үйлчлүүлэгчийн асуулгаар үр дүнг үнэлэн судалгааны дүнг гаргалаа

Судалгаанд хамрагдсан үйлчлүүлэгчийн 26 буюу 13 хувь судалгааны асуумжаа дутуу бөглөсөн тулүр дүн тооцоход ашиглах боломжгүй.

  

 

  1. СУДАЛГААНЫ ҮР ДҮН

 

ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

Хагас жилийн байдлаар авсан судалгаанд 174 иргэн, үүнээс 80 буюу 45,9 хувь эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгч, 94 буюу 54,1 хувь нь амбулаториор үйлчлүүлэгчид хамргадсан байна.

 

  1. Судалгаанд хамрагдагсдыг насны бүлгээр нь ангилж үзвэл 0-18 нас 8 хувь, 18-29 нас 31 хувь, 31-39 нас 54 хувь, 40 49 нас 25 хувь, 50 -59 нас 21 хувь, 60+ нас 24 хувийг эзэлж байна.

 

 

 

  1. Хүйсээр ангилж үзвэл

 

Үйлчлүүлэгчдийн 39 буюу 48,7 хувь нь эрэгтэй, 41 буюу 51,2 хувь эмэгтэй байна.

4.Эмчид үзүүлэх/ шинжилгээ хийлгэх цаг урьдчилж авсан эсэх

  1. Эмчид үзүүлэх/ шинжилгээ хийлгэх цаг хэрхэн авсан
  2. Хэдэн цаг/ хоногийн дараа эмчид үзүүлэх/ шинжилгээнд хамрагдах цаг өгсөн
  3. Эмчид үзүүлэх/шинжилгээ хийлгэх анх товлосон хугацааг эмнэлгийн зүгээс өөрчилсөн эсэх
  4. Үйлчлүүлэгчийн эмнэлэгт ирснээс хойш тусламж үйлчилгээ авах хүртэл хүлээсэн хугацаа

Нийт дүнгээр 17 хувь нь хүлээгээгүй, 35 хувь нь 5-30 минут, 14 хувь нь 14 минут, 14 хувь нь 1-дээш цаг хүлээсэн байна. Аймгийн Нэгдсэн эмнэлэгт үйлчлүүлсэн иргэдийн 14 хувь нь 1-ээс дээш цаг хүлээсэн гэсэн хариулт өгснө байна.

 

 

  1. Хүлээлгийн хэсгийн тав тухтай орчин

Үйлчлүүлэгчдийн 64 хувь нь хүлээлгийн орчны тав тух маш сайн буюу сайн гэж үнэлсэн байна.

 

10 Эмнэлэг доторх өрөөний зохион байгуулалт, тэмдэг тэмдэглэгээний ойлгомжтой байдал       

 

Үйлчлүүлэгчдийн 68 хувь нь тэмдэг тэмдэглэгээний ойлгомжтой байдал маш сайн буюу сайн гэж үнэлсэн байна.

 

  1. Эмнэлгийн орчны цэвэрлэгээнд үнэлгээ өгсөн байдал

Үйлчлүүлэгчдийн 67 хувь нь орчны цэвэрлэгээ маш сайн буюу сайн гэж үнэлсэн байна.

  1. Үйлчлүүлэгч нарт зориулсан гар ариутгагч хүртээмжтай байдал
  2. Эмнэлгийн ариун цэврийн өрөөний цэвэрлэгээ, үйлчилгээг үнэлсэн байдал

Дээрх үзүүлэлтээс харахад эмнэлгүүдийн үйлчлүүлэгчиддээ тав тухтай, цэвэр орчин бүрдүүлж чадсан байна.

  1. Энэ удаа эмнэлэгт үзүүлэхдээ шинжилгээ хийлгэсэн эсэх

 

Үйлчлүүлэгчдийн 51  буюу 63,8 хувь нь эмчид үзүүлэхдээ шинжилгээ өгсөн, 29 буюу 36,2 хувь нь үгүй гэж хариулсан байна.

  1. Шинжилгээ хаана өгөхийг тайлбарласан өгсөн байдал
  2. Шинжилгээ яаж авах талаар тайлбарласан байдал
  3. Шинжилгээний хариугаа хэзээ, хаанаас авахыг тайлбарласан байдал
  4. Шинжилгээний хариуг ойлгомжтойгоор тайлбарласан  байдал

 

Дээрх графикаас харахад Үйлчлүүлэгчдийн 51 буюу 63,8 хувь нь эмчид үзүүлэхдээ шинжилгээ өгсөн, 29 буюу 36,2 хувь нь үгүй, 42  буюу 82,3 хувь нь шинжилгээг хаана өгөхийг маш сайн тайлбарлаж өгсөн, 72,5 хувь нь шинжилгээ яаж авахаа маш сайн тайлбарласан, 71 хувь нь хариугаа яаж авахаа маш сайн тайлбарласан, 50,1 хувь шинжилгээг 50,1 хувь нь шинжилгээний хариуг харахан аваагүй гэсэн бол 37,2 хувь нь шинжилгээний хариуг маш сайн тайлбарлаж өгсөн гэж хариулсан байна.

 

 

 

 

  1. Танд эмийн жор бичиж өгсөн үү
  2. Танд бичиж өгсөн эм юунд зориулагдсан талаар ойлгомжтой тайлбарлаж өгсөн эсэх
  3. Танд бичиж өгсөн эмийн болзошгүй гаж нөлөөний талаар ойлгомжтой тайлбарлаж өгсөн эсэх

Дээрх графикаас харвал нийт үйлчлүүлэгийн 55 буюу 68,7 хувь нь эмийн жор бичиж өгсөн, 27,2 хувь бичиг өгсөн эмний талаар маш сайн тайлбарлаж өгсөн гэсэн бол 72,7 хувь нь хагас дутуу болон огт тайлбралаж өгөөгүй, бичиж өгснө эмийн гаж нөлөөний талаар 34 буюу 61,8 хувь нь маш санй тайлбарлаж өгсөн гэсэн байна.

Дээрх эмийн судалгаанд 55 үйлчлүүлэгч хамрагдаж дээрх үр дүнг тодорхойлсон байна.

  1. Эмч үзлэг хийхдээ хэдэн минут зарцуулсан
  2. Эмч нар хэр хүндэтгэлтэй харьцсан байдлыг үнэлэх
  3. Эмч нар өвчин эмгэг, шинжилгээ, эмчилгээний талаар ойлгомжтой тайлбарласан

  

Дээрх графикаас харахад Эмч үзлэг хийхдээ стандарт үзлэгийн цагаар буюу 15 минут хүртэл 58,7 хувийг үзсэн бол 33 буюу 41,3 хувийг 15-30 минутийн үзлэг хийсэн, эмч нар үйлчлүүлэгчийнхээ 61,8 хувьд хүндэтгэлтэй буюу үйлчлүүлэгчдэд маш сайн тайлбарласан, өвчин эмгэг, шинжилгээ, эмчилгээний талаар 56 буюу 70 хувьд нь ойлгомжтой маш сайн тайлбарласан, 24 буюу 30 хувь хагас дутуу болон огт тайлбар хийгээгүй.

  1. Сувилагч нар хэр хүндэтгэлтэй харьцсан

 

            Сувилагч нар үйлчлүүлэгтэй харьцахдаа 83,7 хувь нь маш сайн хүндэтгэлтэй харьцдаг гэсэн үр дүнг харуулсан байна.

  1. Өвчин эмгэг, эмчилгээний талаар ярилцахдаа нууцлал, ганцаарчилсан байдлыг хангасан
  2. Үзлэг, эмчилгээ хийхдээ нууцлал, ганцаарчилсан байдлыг хэр сайн хангасан

Үйлчлүүлэгчийн нууцлалын талаар 82 орчим хувь нь маш сайн буюу нууцлалыг үзүүлж чаддаг гэж үнэлсэн байна.

  1. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний холбоотой санал, гомдол хэрхэн гаргах талаар мэдээлэл өгсөн
  2. Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой санал, гомдол гаргасан эсэх

      

  1. Үйлчлүүлэгчийн санал, гомдол шийдвэрлэсэн байдал

 

  1. Эмнэлгийн тусламж, үйлчилгээнд сэтгэл хангалуун байдал

Дээрх графикаас харахад Эмнэлгийн тусламж, үйлчилгээний холбоотой санал, гомдол хэрхэн гаргах талаар 36 буюу 45 хувь нь маш сайн мэдээлэл авсан  бол, 44 буюу 55 хувь нь мэдээлэл аваагүй байна.

Судалгаанд оролцсон нийт үйлчлүүлэгчдийн 11 буюу 13,8 хувь нь санал хүсэлт өгч, үүнээс 9 санал буюу 81,8 хувь нь бүрэн шийдвэрлэгдсэн байна.

Нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар 67 буюу 83,7 хувь сэтгэл хангалуун, 14 буюу 17,3 хувь сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлсэн байна.

  1. Эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой нэмж хэлэх санал, хүсэлт

1.103 тусламж үйлчилгээг сайжруулах, зөндөө хүлээлгэж  байна,/ олон удаа ирж үйлчлүүлсэний дараа ингэж байна/

2.Өдрийн эмчилгээнд явж байгаа өдөр ирэх болгонд тариа, эм нь хасагдсан байх юм, нэг удаа хийгээд

3.Эелдэг харьцаа, түргэн шуурхай цаг авсан тохиолдолд цагаар нь дуудах

4.Зарим эмч нар харьцаан дээрээ анхаарах хэрэгтэй-2 хүн

5.Рентген зураг авалт удаан хүн ихтэй цаг байдаггүй, цөөхөн зураг авдаг

6.Зүрх судасны эмч сайн ажилмаар байна,зүрхний эхо-д харуулж чадахгүй байна.

7.Эмч дутмаг хүрэлцээ муу байна

8.ЭХО-108,107, шинжилгээний 106 болон хавдарын эмчийн коридорт хүлээлгийн сандал муу байна.Үүнд анхаарч сандал нэмэх хэрэгтэй байна-3 хүн

9.Цахимаар цаг авч болохгүй байна

10.Та бүгдэд баярлалаа гэсэн 3 хүний санал ирсэн байна.

 

ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛЭЭНД ӨГСӨН ЕРӨНХИЙ СЭТГЭЛ ХАНАМЖ

 

 

ДҮГНЭЛТ:

  • Аймгийн Нэгдсэн эмнэлэг нь үйлчлүүлэгчиддээ тав тухтай, цэвэр орчин бүрдүүлж чадсан.
  • Эмч, эмнэлгийн ажилтнууд үйлчлүүлэгчидтэй эрх, үүргийн талаар танилцуулж байх шаардлагатай.
  • Шинжилгээг хаана өгөх, яаж авах талаар үйлчлүүлэгч бүрт ойлгомжтой тайлбарлаж өгдөг байх цаашид үйл ажиллагаандаа анхаарах
  • Эмч нарын амбулатороор үйлчлүүлж буй иргэдэд хандах харьцаа, хандлагыг сайжруулах, цаашид улирал бүр ёс зүй, харьцаа хандлагын талаар сургалтын тогтмолмжуулах
  • Эмнэлгийн сувилагч нар харьцаа хандлагаа сайжруулах, үйлчлүүлэгчиддээ хийж буй эмчилгээний талаар ойлгомжтой тайлбар өгөх тал дээр анхаарч ажиллах
  • Эмч нар үйлчлүүлэгчинхээ өвчин, эмгэг, эмчилгээний талаар ярилцахдаа нууцлал, ганцаарчилсан байдлыг хангах тал дээр анхаарч ажиллах шаардлагатай.
  • Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд тусламж үйлчилгээний талаар санал гомдлоо хэрхэн гаргах талаар тодорхой мэдээлэл өгч, гарсан санал гомдлыг хугацаанд нь бүрэн шийдвэрлэх тал дээр онцгой анхаарч ажиллах