“Гепатиттай тэмцэх дэлхийн өдөр”

“Гепатиттай тэмцэх дэлхийн өдөр”

Дэлхийд вируст гепатитын халдвар тархалт өндөртэйд тооцогддог. Тийм учраас дэлхийн хүн амын эрүүл мэнд, эдийн засагт сөргөөр нөлөөлж, нийгмийн эрүүл мэндийн нэн тулгамдсан асуудлуудын нэг хэвээр байна. Дэлхийн эрүүл мэндийн чуулганаар жил бүрийн 7 дугаар сарын 28-ны өдрийг “Гепатиттай тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэснээс хойш 22 дахь удаагаа уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ жил "Гепатитын тусламж үйлчилгээг ойртуулья" уриан дор ДЭМБ-ын гишүүн орнууд тэмдэглэн өнгөрүүлж байна. Гепатитын тусламж үйлчилгээг ойртуулснаар иргэдэд цаг алдалгүй вируст гепатитыг оношлуулах, эмчлүүлэх, мөн уг халдвараас урьдчилан сэргийлэх боломж бүрддэг.