Явуулын амбулаторын үйлчилгээ

АЙМГИЙН ГЭР БҮЛ, ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАРТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАЛАА.

Аймгийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан хэрэгжүүлж буй “Корона вирусээс урьдчилан сэргийлж, эрсдлийн түвшин өндөр хүүхдүүдийн дархлааг дэмжье” аяны хүрээнд 2 хүүхдэд дулаан куртик, дархлаа дэмжих витамин, аарц, өтгөрүүлсэн жүүс зэргийг хандивлав. Хамтарч ажилласан байгууллага, хамт олондоо баярлалаа.

МОНГОЛ ЭМ ИМПЕКС КОНЦЕРН” ЭМИЙН САНГИЙН ХАМТ ОЛОН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ХҮРЭЭНД

“МЭИК” эмийн сан буюу хуучнаар төв эмийн сангийн хамт олны зүгээс бусад байгууллагын ажилтан албан хаагчдыг Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, дархлааг нь дэмжих зорилгоор витамины бэлдмэл, маск, гар ариутгагч, спирт, халуун хэмжигч зэрэг 6 төрлийн нийт 394,000 төгрөгийн үнийн дүн бүхий эм, хэрэгслээр хангаж, дэмжлэг үзүүллээ. Иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө цаг завгүй ажиллаж байгаа эмч, ажилчиддаа аймгийн эмийн сангийнхан маань боломж, боломжоороо, болох бүтэхээрээ тусалж, дэмжиж байгаа. Энэ удаад аймгийн МЭИК эмийн сангийн хамт олон Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн болон Шивээговь, Баянтал сумдын Эрүүл мэндийн төв, Энхтусдэм өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилчдад шаардлагатай байгаа эм, хэрэгслийг нь хүлээлгэн өгсөн байна. Мөн аймгийн Цагдаагийн хэлтсийн иргэдтэй харилцдаг гол нэгж болох Нийтийн хэв журам хамгаалах тасгийн албан хаагчдад үрлэн витамин, амны хаалт, спирт зэргийг өгч, дэмжлэг үзүүлсэн байна. Монголын эм хангамжийн салбарын ууган байгууллага МЭИК ХХК-ийн тус аймаг дахь салбарын хамт олны тусламж, дэмжлэгийг хүлээн авсан дээрх байгууллагуудын ажилтан, албан хаагчид болон салбарынхаа нийт эмч, мэргэжилтнүүдийн нэрийн өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлээд ажлын амжилт, эрүүл энхийг хүсье.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН УДИРИДЛАГЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БОЛЛОО

Эрүүл мэндийн салбарын удирдлагын зөвлөлийн хурал 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хуралдлаа. Хурлаар дараах асуупдыг хэлэлцэв.
Корона вирусын мэдээлэл, бэлэн байдлыг хангах
Отрын бүсийн эргэлт хийх
Эрүүл мэндийн байгууллагын дарга нарт шинэ коронавирусын халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах үүргийг Эрүүл мэндийн газрын дарга өгөв.
Өвөлжилтийн бэлэн байдлыг хангах зорилгоор аймгийн хэмжээнд отрын бүсийн эргэлтийг Баянтал суманд тус сумын эрүүл мэндийн төв, Шивээговь суманд тус сумын эрүүл мэндийн төв, Сүмбэр сумын 4 дүгээр багт аймгийн Нэгдсэн эмнэлэг, 5 дугаар багт Энхтусдэм өрхийн эрүүл мэндийн төв, 6 дугаар багт Эрүүл мэндийн газрын дарга нараар ахлуулсан баг ажиллахаар болов.

НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН АЖИЛТНУУД ТУС АЙМАГТ АЖИЛЛАЛАА

  • оны 01 сарын 28-ны өдөр Нэгдсэн үндэсний байгууллагын Хүн амын сангийн суурин төлөөлөгчийн газрын ажилтнууд тус аймагт ажиллалаа.

Тус газрын ажилтан Б.Шинэтөгс, Ж.Солонгоо нар аймгийн өсвөр үеийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдалтай танилцаж, тулгамдаж буй асуудлыг хамтран шийдвэрлэхээр болсонд бид бүхэн баяртай байна. Тус суурин төлөөлөгчийн газрын хөтөлбөрийн ажилтан Ж.Солонго ярихдаа “…Аймгийн Нэгдсэн эмнэлэгтээ өсвөр үеийн кабинетгүй цөөхөн аймгийн нэг нь танай аймаг юм. Нөгөө талаас өрөө тасалгааны хүрэлцээгүй, тохь тухгүй байдлыг үл харгалзан өсвөр үеийн эрүүл мэндийн төлөө ажиллах чин эрмэлзэл, дүүрэн сэтгэлтэй С.Чулуунцэцэг эмчид талархаж байна” хэмээн онцлоод өсвөр үеийн кабинетийн өрөө, тасалгааг тохижуулах, тэнд ажиллах эмч, мэргэжилтнийг сургаж, чадавхижуулахад 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэлээ.

Мөн аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх, эмэгтэйчүүдийн тасаг, Баянтал сумын Эрүүл мэндийн төв, Сүмбэр сумын Энхтусдэм өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж, Жирэмслэхээс сэргийлэх эм, хэрэгслийн хангамж, хүртээмж, нөөцийн байдалтай танилцан үнэлгээ дүгнэлт өгч, арга зүйгээр хангалаа.

Эрүүл мэндийн яамны мэдээлэл

Хилээр орж ирэх иргэдэд эрүүл мэндийн тандалт судалгаа хийх ажлыг эрчимжүүлнэ

Монгол улсын шадар сайдын 2017 оны 08-р тушаалаар баталсан “Болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн салбар хоорондын мэдээлэл солилцох, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах журам”-ын дагуу ЭМЯ -ны удирдах бүрэлдэхүүн хуралдлаа. БНХАУ-ын уламжлалт цагаан сарын баяртай холбогдуулан хятад улсын талаас хаасан хилийн боомтууд 2020 оны 01-р дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн нээгдэхтэй холбогдуулан хилээр орж ирэх иргэдэд тандалт судалгаа хийх асуудлыг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд хэрхэн зохион байгуулах талаар үүрэг чиглэл өглөө.

Сул орон тооны зар

сул ажлын байр ЭМГ ил тод

СУЛ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР Нөхөгдсөн мэдээлэл-20181008

Сул ажлын байрыг зарлах үндэслэл PDF

ЭМБ СУЛ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР-2018.11.29

A nice post

Lorem ipsum dolor sit amet, consectetuer adipiscing elit. Aenean commodo ligula eget dolor. Aenean massa. Cum sociis natoque penatibus et magnis dis parturient montes, nascetur ridiculus mus. Donec quam felis, ultricies nec, pellentesque eu, pretium quis, sem.

Nulla consequat massa quis enim. Donec pede justo, fringilla vel, aliquet nec, vulputate eget, arcu. In enim justo, rhoncus ut, imperdiet a, venenatis vitae, justo. Nullam dictum felis eu pede mollis pretium. Integer tincidunt. Cras dapibus. Vivamus elementum semper nisi. Aenean vulputate eleifend tellus. Aenean leo ligula, porttitor eu, consequat vitae, eleifend ac, enim.

Read more

Entry without preview image

Lorem ipsum dolor sit amet, consectetuer adipiscing elit. Aenean commodo ligula eget dolor. Aenean massa. Cum sociis natoque penatibus et magnis dis parturient montes, nascetur ridiculus mus. Donec quam felis, ultricies nec, pellentesque eu, pretium quis, sem.

  1. Nulla consequat massa quis enim.
  2. Donec pede justo, fringilla vel, aliquet nec, vulputate eget, arcu.
  3. In enim justo, rhoncus ut, imperdiet a, venenatis vitae, justo.

Nullam dictum felis eu pede mollis pretium. Integer tincidunt. Cras dapibus. Vivamus elementum semper nisi. Aenean vulputate eleifend tellus. Aenean leo ligula, porttitor eu, consequat vitae, eleifend ac, enim. Aliquam lorem ante, dapibus in, viverra quis, feugiat a, tellus.

Read more