2018 оны 01 сарын мэдээ

2018 оны 01 дүгээр сарын үйл ажиллагааны мэдээ

 

1.МАЛЫН ГОЦ ХАЛДВАРТ ШҮЛХИЙ ӨВЧНИЙ ГОЛОМТОД АЖИЛЛАА.

 

Аймгийн хэмжээнд шүлхий өвчний нийт 3 голомт бүртгэгдэж, голомтын бүсэд нийт  32 өрхийн 100 иргэн бүртгэлтэйгээс хөдөлмөрийн насны хүн 73,  өндөр настан 4, 0-5 насны хүүхэд 12, 5-16 насны хүүхэд 5, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 6, жирэмсэн эмэгтэй 1 байгаагаас гадна, сэжигтэй бүсэд  нийт 16 өрхийн 42 иргэн бүртгэгдсэнээс хөдөлмөрийн насны хүн 33,  өндөр настан 1, 0-5 насны хүүхэд 4, 5-16 насны хүүхэд 3, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 1 тус тус бүртгэгдэж, эдгээр иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх бэлтгэл ажлыг ханган, гарын авлага, сурталчилгааны материалаар харьяа эрүүл мэндийн байгууллагууд нь ханган ажиллаж байна. Эдгээр голомтын болон сэжигтэй бүсийн иргэдээс одоогийн байдлаар өвчний улмаас болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахаар дуудлага өгсөн иргэд бүртгэгдээгүй байна.“Шүлхий өвчний сэрэмжлүүлэг” сэдэвт шторк орон нутгийн телевизээр хоногийн 8-12 удаагийн давтамжтай тогтмол явуулж байна. Эрүүл мэндийн газрын сайт болон Говьсүмбэр эрүүл мэндийн сурталчилгаа зэрэг цахим хуудсуудаар “Шүлхий  өвчин” сэрэмжлүүлэгийг байршуулан, харьяа эрүүл мэндийн байгууллагуудад гарын авлага боловсруулан хүргүүлэн ажиллаж байна.Малын гоц халдарт шүлхий өвчин гарч цаашид тархах хандлагатай байгааг харгалзан үзэж эмнэлгийн тусламжийн  бэлэн байдлыг хангаж, яаралтай үед хэрэглэгдэх эм тариа, хамгаалах хэрэгслийн  бэлэн байдлыг хангаж ажиллах талаар болон малын гоц халдварт шүлхий өвчний үед ажиллаж буй хяналтын цэгүүдийн байршлын зураглал болон мэдээлэлийг  гаргаж аймгийн нэгдсэн эмнэлэгт албан тоотоор хүргүүлэн ажиллаж байна.Малын шүлхий өвчний хорио цээрийн дэглэм тогтоосон бүсийн 4-р пост буюу Баянтал сумын 16-р зөрлөгийн 5 хүнтэй постонд 2018 оны 01 дугаар сарын 11-ны 11 цаг 15 минутад очиж хүн бүрийн эрүүл мэндийн байдлыг үзэж эм, хэрэгсэл бүхий өрхийн эмийн сан мөн шүлхий өвчнөөөс урьдчилан сэргийлэх гарын авлага ам зайлах уусмал бэлдэж хэрэглэх талаар зөвлөгөө өгч ажиллаа.13 цаг 20 минутанд 2-р пост буюу төмөртийн пост голомтын бүсээс зүүн уагшаа 5.6 км-т 2017.12.30  гарсан  4 хүнтэй. Тус голомтын бүсэд 3 өрхийн 7 том хүн 2 хүүхэд, сэжигтэй бүсэд 7 өрхийн 25 хүн байна. Хорио цээрийн бүсэд ажиллаж байгаа ажилчдын биеийн байдлыг  үзэж шаардлагатай үед хэрэглэх эм хэрэгсэл бүхий эмийн сангаа өгч доторх эм хэрэгслийг тус бүрд нь тайлбарлаж шүлхий өвчний тухай  хэрхэн сэргийлэх талаар зөвлөгөө өгч ажиллаа.14  цаг 30 минутанд 1-р пост буюу хар амын пост голомтын цэгээс зүүн хойш 5 км-т 4 хүнтэй ажиллаж байна. Ажилчдийн эрүүл мэндийн байдлыг үзэж эм хэрэгсэл бүхий эмийн санг өгч шүлхий өвчний тухай,  хэрхэн сэргийлэх талаар зөвлөгөө өглөө.  Тус постонд дорно говийн Мандах сумын уурхайн түлш хүргэх том машин саатуулагдсан байлаа.15 цаг 50 минутанд 5-р пост Чойрын богд  уулны баруун талд 2018.01.10 3 хүнтэй . Ажилчдийн эрүүл мэндийн байдал даралтыг 10, үзэж эм хэрэгсэл бүхий эмийн санг өгч шүлхий өвчний тухай,  хэрхэн сэргийлэх талаар зөвлөгөө өглөө.16.10 минут 6-р пост Чойрын богд уулын баруун талд. Голомтын бүсэд чойрын богд уулын ойролцоо 7 өрхийн 21 хүн байгаагаас 0-5 настай 1, өндөр настан 1, хөгжлийн бэрхшээлтэй-1 иргэн бүртгэлтэй байна. Хяналтын постны ажилчдын биеийн байдлыг үзэж эмийн сангаа өгч зөвлөгөө өглөө.5.20 минут 3-р пост төмөр замын төвийн гарамны цаана  2017.12.26-нд  4 хүнтэй гарсан. Хүн бүрийн эрүүл мэндийн байдлыг үзэж эм, хэрэгсэл бүхий өрхийн эмийн сан мөн шүлхий өвчнөөөс урьдчилан сэргийлэх гарын авлага ам зайлах уусмал бэлдэж хэрэглэх талаар зөвлөгөө өгч ажиллаа.

 

  1. ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТЕНДЕР ЗАРЛАЛАА

 

Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн хэрэгцээт хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах, ГСАОНӨГ/201801019дугаартай тендерийг орон нутгийн өмчийн газартай хамтран зохион байгуулж, 1 дүгээрсарын 15-ны өдөр төрийнхудалданавахажиллагааныцахим системээрзарлалаа.Тус онд хоолны зардалд нийт 90,750,000 төгрөг төсөвлөгдөж, 2018.03.01-2018.12.30-нд хэрэглэх хүнсний бүтээгдэхүүний өртөг 67,729,500 төгрөгт багтаан тендер зарлалаа.Тендерийн урилгыг “Монголын үнэн” сонины 01 сарын 16-ны өдрийн дугаарт нийтэлсэн ба Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn, Эрүүл мэндийн газрын цахим хуудаст тус тус байршуулсан.Тендер оролцогчид www.tender.gov.mn  хаягаар орж цахим тендерийн баримт бичгийг үнэлгүй авах боломжтой. 

  1. ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМАНД ГҮЙЦЭТГЭЛИЙН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН ХҮРГҮҮЛЛЭЭ.

 

Эрүүл мэндийн Сайдын 2017 оны 422 дугаар тушаалын дагуу аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газарт хийх гүйцэтгэлийн хяналт-шинжилгээ, үнэлгээний багц тайлан болон үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг гарган Эрүүл мэндийн яаманд хүргүүллээ.

  1. “НЭГДСЭН ЭМНЭЛЭГИЙН ТӨРӨХ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТАСГИЙН ЭМЧ НАРЫГ ЧАДАВХИЖУУЛАХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хэлтсээс аймгийн Нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төв болон Улаанбаатар хотын “Хүрээ амаржих газар”-тай хамтран, тус эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д. Цэцэгээ 2017 оны 12-р сарын 25-26-ны өдрүүдэд “Нэгдсэн эмнэлэгийн төрөх, эмэгтэйчүүдийн тасгийн эмч нарыг чадавхижуулах нь” сэдэвт  2 өдрийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Тус сургалтаар “Ураг орчмын шингэний бөглөрөл”, “Ургийн мөр тээглэлт” зэрэг сэдвүүдээр шинэлэг мэдээлэл өгч, эмч, мэргэжилтнүүдийн эх барихын яаралтай тусламжийн талаарх мэдлэг,  чадвар дээшилсэн. Мөн “Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээг хэрэгжүүлэх стратеги”-ййн хэрэгжилтэд үнэлгээ хийж, заавар, зөвлөгөөгөөр хангасан. Тус сургалтанд харьяа эрүүл мэндийн байгууллагуудын 25 эмч мэргэжилтнүүд хамрагдсан.

5. ӨРХ СУМДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮДЭД УТХО-ААР МОТОЦИКЛ ХУВААРИЛАН ӨГЛӨӨ.

УТХО-аар 2017 оны 12 сард нэг ширхэг нь 1,780,000 нийт 5,340,000 төгрөгийн өртөгтэй 3 ширхэг мотоцикл нийлүүлэгдсэнийг Энхтусдэм өрхийн эрүүл мэндийн төв, Шивээговь сумын ЭМТөв, Баянтал сумын ЭМТөвд тус тус хуваарилан хөрөнгөнд бүртгүүлэхээр хүсэлтээ өмчийн газарт хүргүүлээд байна.

6.УТХО-ААР АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ НИЙЛҮҮЛЭГДЛЭЭ.

УТХО-аар Нэгдсэн эмнэлэгт 178,000,000 төгрөгийн өртөгтэй плюграфын аппарат, 162,696,000 төгрөгийн өртөгтэй дурангийн мэс заслын аппаратыг нэгдсэн эмнэлэгт 2017 оны 12 сард нийлүүлэгдэж  үйл ажиллагаандаа ашиглаж байна. 

7.ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН АЛБАН ХААГЧДАД ҮР ДҮНГИЙН УРАМШУУЛАЛ ОЛГОЛОО

Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 39 дүгээр тогтоолоор  аймгий Эрүүл мэндийн газрын дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны бүрэлдэхүүн шинэчлэн томилогдож,  үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.

Албан хаагчдын 2017 оны үр дүнгийн гэрээг дүгнэн “А” үнэлэгдсэн 12,  “В” үнэлгээ авсан 2  нийт 14 албан хаагчдад 4,2 сая төгрөгийн урамшууллыг олгосон.

Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хуралдааны 52 дугаар тэмдэглэлийн дагуу болзол шаардлагыг хангасан 20 ажилтан, албан хаагчдад 6,0 сая төгрөгийн нэг удаагийн урамшууллыг олгосон.

“МОБИКОМ” КОРПОРАЦИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ХҮҮХДИЙН ТАСАГТ ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙГДЛЭЭ

          Үүрэн телефоны үндэсний оператор Мобиком корпорацийн 59 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт урсгал засварын ажил хийгдлээ.