АЙМГИЙН НААДМААР ХООЛ, ХҮНСНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ААНБ, ИРГЭДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

АЙМГИЙН НААДМААР ХООЛ, ХҮНСНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ААНБ, ИРГЭДЭД  СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Аймгийн наадам болох гэж байгаатай холбогдуулан наадмын талбайд хоол, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхээр бүртгүүлсэн 25 аж ахуйн нэгж, иргэний 34 ажилтанд ЭМГ-ын Салбарын хяналтын хэлтсийн ЭАХХХ-ын улсын ахлах болон улсын байцаагчид  мөн Мал эмнэлгийн газрын Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч нар хамтран хоол хүнсээр дамжих хордлого, халдвараас сэргийлэх,  хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд зөвлөгөө зөвлөмж өгч дэмжлэг үзүүлэх зорилгоор сургалтыг  2023 оны 07-р сарын 03-ны өдөр зохион байгуулав.

            Эрүүл ахуйн зохистой дадал мөрдөх, бүтээгдэхүүний хадгалалт, хугацаа, чанар, аюулгүй байдлын талаар зөвлөмж боловсруулан сургалтын явцад тараав. Мөн сургалтад хамрагдсан иргэдийн асуултад хариулж зөвлөгөө, зөвлөмж өгөв.

 

                 ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР