Говьсүмбэр аймгийн Нэгдсэн Эмнэлэг PCR шинжилгээний тоног төхөөрөмж, оношлууртай боллоо

13

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын хөрөнгө оруулалтаар Говьсүмбэр аймгийн Нэгдсэн Эмнэлэгт 192.2 сая төгрөгийн 22 нэр төрлийн PCR шинжилгээний тоног төхөөрөмж 31 сая төгрөгийн оношлуурыг хүлээлгэн өгч суурилуулсанаар 09 сарын 27 ны өдрөөс ашиглахад бэлэн болголоо. Мөн орон нутгийн хөрөнгө оруулалтаар Ковид 19 эмчилгээнд шаардлагатай байсан 30 орыг Политехник коллеж, 30 гудас, 30 хөнжлийг “Бүрэн урлан” ХХК үндсэн үнээр нь нийлүүллээ. Хамтран ажилласан бүх байгууллагууддаа нийт ард иргэд, эрүүл мэндийн салбарын ажилчдын зүгээс талархаж буйгаа илэрхийлье.