ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН 2018 ОНЫ ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН

         ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

 

 

Ерөнхий зүйл:

Эмнэлгийн тусламж үйлчилгээнд 2018 онд хэрэглэх эм, эмнэлгийн хэрэгслийг худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг төсвийн ерөнхийлөн захирагчаар батлуулан төлөвлөгөөг хэрэгжүүлж ажилласан.

Аймгийн нийт эм, эмнэлгийн хэрэгслийн зардалд 358,58 сая төгрөгийн төсөв батлагдсан ба үүнээс ерөнхий гэрээгээр худалдан авах эмийн зардалд 11,37 сая төгрөгийг төсөвлөж, үлдсэн 347,23 сая төгрөгт багтаан шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийг худалдан авахаар тендер шалгаруулалтыг зарласан.

Нийт 26 багцтай, ГСАЭМГ/201812001 дугаартай нээлттэй тендер шалгаруулалтыг 2017 оны 12 сарын 20-ны өдөр зарласан ба нээлтийг хуулийн хүчинтэй хугацаанд буюу 2018 оны 01 сарын 22-ны өдөр, тендер шалгаруулалтын үнэлгээг тендерийн хүчинтэй байх хугацаанд буюу 2018 оны 01 сарын 30-ны өдөр тус тус хийж дуусгасан.

Үлдсэн 5 багцад үргэлжүүлэн цахим тендер шалгаруулалтыг 2018 оны 02 сарын 13-ны өдөр зарласан ба нээлтийг хуулийн хүчинтэй хугацаанд буюу 2018 оны 03 сарын 15-ны өдөр, тендер шалгаруулалтын үнэлгээг тендерийн хүчинтэй байх хугацаанд буюу 2018 оны 03 сарын 20-ны өдөр тус тус хийж дуусгасан.

Ийнхүү тендер шалгаруулалтын үр дүнд нэр бүхий 14 эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллагатай тендерийн болон шууд гэрээ байгуулан ажиллаж, гэрээний хэрэгжилт дунджаар 97,5%-тай байна.

2018 онд эмнэлгийн тусламж үйлчилгээнд хэрэглэх эм, эмнэлгийн хэрэгслийн тендерийн 9 багцад дотоодын давуу эрх тооцож, үүнээс 5 багцад 5 үндэсний  үйлдвэрлэгчийг шалгаруулж, дэмжин ажилласан. Нийт 46,114,330 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ байгуулж, хэрэгжилт дунджаар 97.8%-тай байна.

Багц №16 – 1,567,610 төг – Моносфарм трейд ХХК

Багц №21 – 7,237,670 төг – Нугантрейд ХХК

Багц №23, 24 – 29,539,940 төг – Ай Ви Ко ХХК

Багц №14 – 6,638,300 төг – Нахиаимпекс ХХК

Багц №13 – 2,253,850 төг – Мөнхийн тун ХХК

Тендер шалгаруулалттай холбоотой ямар нэгэн гомдол гараагүй.

 

Цахим системийг ашигласан талаар: ГСАЭМГ/201812001 дугаартай нээлттэй тендер шалгаруулалтыг цахим систем  www.tender.gov.mn –ээр зарласан.

Ерөнхий гэрээгээр худалдан авах 15 нэр төрлөөс манай аймаг 9 нэр төрлийн эмийг 11346300 төгрөгөөр худалдан авахаар тооцоолон захиалсан. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, ЭМЯ-наас эдгээр эмүүд дээр ерөнхий гэрээ байгуулах тендерийг амжилттай зарлаж, ерөнхий гэрээний мэдээллийг Худалдан авах ажиллагааны цахим системд байршуулж захиалга хийх боломжийг бидэнд бүрдүүлж өгсөн. /2018.04.16/

Үүний дагуу захиалагч байгууллага www.tender.gov.mn/mn/eshop хэсгээс авах боломжтой болсон. Нийт 13 ерөнхий гэрээ байгуулж, 6 эм ханган нийлүүлэх байгууллагаас 3,060,432 төгрөгний үнийн дүн бүхий 9 нэрийн эмийг худалдан аваад байна.

Харъяа байгууллагуудын худалдан авах ажиллагааны талаар: Аймгийн Нэгдсэн эмнэлэг, сумдын Эрүүл мэндийн төвүүдийн эм, эмнэлгийн хэрэгслийг худалдан авах ажиллагааг Эрүүл мэндийн газарт нэгтгэн тендер шалгаруулалтыг зарлан зохион байгуулж ажилласан. Худалдан авах ажиллагааны явцад нэгдсэн удирдлагаар ханган хяналт тавьж ажилласан болно.

 

 

Тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдаагүй худалдан авах ажиллагаа:

 

“ХЕПАТИТЫН В,С ВИРУСЫН ХАЛДВАРЫГ ИЛРҮҮЛЭГ, НЭМЭЛТ

ШИНЖИЛГЭЭНИЙ УРВАЛЖ, ОНОШЛУУР /БАГЦ/-ЫГ

ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГАА

 

Монгол улсын Засгийн газрын 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 112 дугаар тогтоолоор батлагдсан “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн 2 дахь шатны үйл ажиллагааны хүрээнд төлөвлөгөөнд тусгагдаагүй энэхүү худалдан авах ажиллагаа зохион байгуулагдсан.

Говьсүмбэр аймгийн 15-39 насны хүн амд Хепатитийн В,С вирусийн халдварын илрүүлэг, нэмэлт шинжилгээний урвалж, оношлуурын нийт төсөв 18,24 сая төгрөгөөр батлагдсан. Уг төсөвт багтаан шаардлагатай оношлуурын ГСАЭМГ/201806002 дугаартай /Гүйцэтгэгч сонгох ажиллагааны журам нь Харьцуулалтын арга/ тендер зарласан. Тендер шалгаруулалтад нэр бүхий 3  компани оролцож, шалгарсан оролцогч- Монголфарм ХХК-тай  тендерийн гэрээ байгуулан ажиллаж,  гэрээний хэрэгжилт 92%-тай дүгнэгдсэн байна.

Тус тендер шалгаруулалтыг 2018 оны 06 сарын 29-ний өдөр зарласан ба нээлтийг хуулийн хүчинтэй хугацаанд буюу 2018 оны 07 сарын 10-ны өдөр, тендер шалгаруулалтын үнэлгээг тендерийн хүчинтэй байх хугацаанд буюу 2018 оны 07 сарын 19-ний өдөр хийж гүйцэтгэсэн байна.

Энэхүү худалдан авах ажиллагааны явцад тендерт ямар нэгэн гомдол гараагүй болно.

Тус тендер шалгаруулалтыг цахим системээр зарласан.

 

 

 

ТАЙЛАН БИЧСЭН:

МЭРГЭЖИЛТЭН  Ж.ТУНГАЛАГ

2018.12.20

ХҮний нөөцийн удирдлага

 

Сургалтын тайлан Уруул тагнай

Сургалтын тайлан Архидан согтуурах

Сургалтын тайлан Авилга

Сургалтын тайлан Багц хууль

Сургалтын тайлан-Яаралтай тусламж

Сул орон тооны зар

сул ажлын байр ЭМГ ил тод

СУЛ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР Нөхөгдсөн мэдээлэл-20181008

Сул ажлын байрыг зарлах үндэслэл PDF

ЭМБ СУЛ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР-2018.11.29

Аудитын дүгнэлт

Бараа материал

Тэтгэвэр тэтгэмж

албан томилолт